Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Наагий, Ука ~ Энэ дурлал гайхамшигтай (Гэнэтийн бэлэг жүжгийн дуу)

Хайр дурлалд хэнэггүй миний сэтгэлд
Хачин зүйл мэдрэгдэнэ
Санаандгүй чамтай учраад л догдолсон
Сайн уу хонгор минь

Хайр дурлал над дээр үүрд ирэв үү
Хагацлын нэг өдөр дараа нь ирэх болов уу
Аядуухан ярихад чинь
Амраг сэтгэл сэмхэн догдолно
Учрах зүрх зөндөө байлаа ч
Ухаангүй дурлажээ чамдаа

Чамдаа
Хайраа
Хайраа
Би чамдаа
Би чамдаа
Ухаангүй дурлажээ чамдаа

Би энхрий бас энгийн л нэг бүсгүй
Бусдын харцыг татсаан
Хайрын үгч ханатлаа сонссон ч чи нэг л өөр
Хамт байхад дулаахан дотно

Энэ мэдрэмж надтай үүрд үлдэх үү
Эсвэл зуурдын дурлал гэдэг нь юм уу
Аядуухан ярихад чинь
Амраг сэтгэл сэмхэн догдолно
Учрах зүрх зөндөө байлаа ч
Ухаангүй дурлажээ чамдаа

Өө, чи надад таалагдаж байна
Өө, би чамд татагдаж байна
Орь ганцаар өдрүүд дууслаа
Орчлонд бид хоёр хайраар учирлаа

Энхрий зөөлөн чинийхээ харцнаас
Би итгэл хайсан үнэн байсныг олж харсан
Энхрийлмээр чиний л дэргэд баймаар санагдана
Энэ дурлал гайхамшигтай дэндүү тод гэрэлтэй

Амраг сэтгэл сэмхэн догдолно
Учрах зүрх зөндөө байлаа ч
Ухаангүй дурлажээ чамдаа

Чамдаа
Хайраа
Хайраа
Би чамдаа
Би чамдаа
Ухаангүй дурлажээ чамдаа
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2