Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бичүү ~ Будаггүй уруулын амт (шинэ)

Гэрэлт цагаан саран үдшийн тэнгэрт гийлээ
Гэнэн явсан нас минь мөрөөдлийн дуутай уянгална
Нойтон сормуустай буцсан чамайгаа санаад уйллаа
Нойроо хулжаан үүрийг хамтдаа угтах сан

ДХ: Будаггүй уруулын амт
Булбарайхан чинийхээ дүрийг мартахгүй ээ
Би чинийхээ амьдралд дурсамж байя
Битгий мартаарай хайрт минь

Чимээгүй үдшийн саран надтай ханьсаж хонолоо
Чиний үг уянга болж сэтгэлд эгшиглэнэ
Чихэр хүлхсэн нас чинь аргадаж намайг уучиллаа
Чиний минь амьдрал жаргалтай байгаасай

ДХ:

Бусдаас өөрийгөө нууж би чам руу тэмүүлжээ
Буцааж нэхэхгүйгээ амлан хайраа өгчээ
Мөрийг чинь давуулан хэнийг ч би сонжихгүй ээ
Мөндөр бороо дурлал чинь хэзээ ч шаналахгүй ээ

ДХ: *2

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2