Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо ~ Үлгэрийн хот

Зөөлөн цагаан үүлэн дээр барьсан
Ногоон хотод тавтай морил
Чамайг хөтлөөд, нүдээ аниад
Үлгэр эхлэе

Солонгорон замаар алхах бяцхан хүмүүс
Тэднийг харах сахиусан тэнгэр
Шидэт саваа, мэргэн өвөө, хүслийн хайрцаг

Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц энэ

Мөсөн чихэр барьсан гоо дагина
Болор шаахай, сүйх тэрэг
Дурласан ханхүү, цэнхэр шувуу

Зөөлөн цагаан үүлэн дээр барьсан
Ногоон хотод тавтай морил
Чамайг хөтлөөд, нүдээ аниад
Үлгэрт шингэе

Хөөсөн бөмбөлөгнүүд
Өнгө өнгийн гэрлүүд
Хэмнэлтэй хөгжмийн аянд надтай
Үлгэрийн хотоор аялах
Нэгэн зүүдний зорчигчид (x2)

Мөнгөн бөмбөлөгнүүд
Өнгө өнгийн гэрлүүд
Хэмнэлтэй хөгжмийн аянд надтай
Үлгэрийн хотоор аялах
Нэгэн зүүдний зорчигчид (x2)

Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц
Миний зүүдний ертөнц энэ (x2)

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2