Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Зоригт, Хишигдалай ~ Хайртай хүндээ

Өөрчлөгдөнө
Өнөөдөр биш ч
Хамтдаа мөрөөдсөн ирээдүй
Чамаар бүтсэн миний бүх зүйл
Явах чинь үнэн бол юу ч биш болж үлдэнэ

Нисэж явсан хөлгүй гүн энэ чин хайрыг
Ганцхан үгээр хөөх хүч чамд бий
Хичнээн чамд хайртай гээд
Надаас явах чамд чинь
Гомдол нулимсаар саад хийхгүй ээ

Дахилт:
Би итгэхгүй ээ өөрөө чи
Надад хайргүй гээд хэлээч
Чи мэдэхгүй ээ өөрт чинь би
Ямар хайртай байдгийг мэдэхгүй

Сөхөгдөнө
Хамаагүй ч бай
Төөрмөөр сайханы дунд бодсоор байна чамайг
Хайраар амьдрахгүй гэх нь байдаг ч
Надад бол энэ үг миний сонгох зам бишээ

Учир нь чи өвдөлт гашуун энэ амьдралын
Хэсэг ч гэсэн миний амрах зай юм
Хэний ч олж хараагүй нандин өнгийг чинь
Мэдэрч би мэдсэн болохоор
Бүдгэрч мартагдахгүй ээ

Дахилт:

Хувирч одсон чи минь үнэндээ миний
Гүн тэнгэрт татсан солонго байж
Надад үлдээсэн чиний тэр харц
Үргэлж тод байж намайг зүүдлүүлнэ

Зүсэрч үлдсэн би чинь даарахдаа
Хаа нэгтэйгээс чамайг олох юм шиг хардаг
Зүрхэнд эдгэрч тогтсон миний энэ түүх
Хэдий богино ч надаар чамайг өөрчлүүлнэ

Дахилт:

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд