Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариука ~ Хайр

Цонхоор тусах нарны туяа
Цоо шинэ өглөөг авчирлаа
Энхрийлэлд чинь би хоргодсоор..
Нойрсож буй гоо үзэсгэлэнг
Харах тусах хайрыг татна
Хязгааргүй жаргал мэдрүүлнэ

Хайр
Яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдий ч чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юуг ч би хүсэхгүй

Номин цэнхэр тэнгэрт өнгө нэмэн татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр
Өглөөг дуудах эртэч шувууд
Уянга эгшгээр хайрыг хөглөнө
Өнө мөнхийн жаргалыг дуудна

Хайр
Яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдий ч чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юуг ч би хүсэхгүй

Номин цэнхэр тэнгэрт өнгө нэмэн татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр /2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2