Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Daisy ~ Чиний хайр

Өглөөний нар мандахад хорвоо жаргалтай
Намуухан бороо шиврэхэд сэтгэл уужирч тайвширна
Өчигдөр надад шивнэсэн хайраа илчлэх үгэнд чинь
Шаагих бороо аялгуу нэмэн зүрхэнд минь уянгална

Дахилт:
Намайг гэсэн чиний минь сэтгэл
Нар мэт гэрэлтдэг болохоор
Зүрхэнд минь дүүрэн чиний хайр
Амьдралд итгэл бэлэглэдэг

Өдрийн амьдрал урссаар ертөнц жаргалтай
Өр зүрхний минь хэмнэл уужирч цагийн аястай эвлэрнэ
Эргэн тойрноо үл анзааран өөрийн бодолдоо автахад
Зүрхэнд минь шивнэсэн хайрын үгс намайг чамд минь хүргэнэ

Дахилт:
Намайг гэсэн чиний минь сэтгэл
Нар мэт гэрэлтдэг болохоор
Зүрхэнд минь дүүрэн чиний хайр
Амьдралд итгэл бэлэглэдэг

Шөнийн анивчих одод саруулхан
Сарны цэнхэр аялгуу намуухан
Бие биедээ уусах хайрын харгуй

Дахилт:
Намайг гэсэн чиний минь сэтгэл
Нар мэт гэрэлтдэг болохоор
Зүрхэнд минь дүүрэн чиний хайр
Амьдралд итгэл бэлэглэдэг (x2)

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2