Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Extacy ~ Чамгүйгээр

Зовлон дунд намайг чи бүү орхиоч
Зогсолтгүй орох бороонд бүү орхиоч 
Эргэн ирж инээмсэглэлийг минь өгөөч 
Эргэн ирж нулимсыг минь арчиж өг
Энхрийлэн тэврэх гар чинь үгүй болохоор
Энэ шөнө гэдэг юутай уйтгартай
Тэвэрт чинь эрхлэн жаргахсан
Тэртээх шөнүүдийг эргүүлэн авчрахсан

Дх: Халуун зүрхийг минь чи бүү шархлуулаач 
Хайртай гэдгээ ахиад хэлээч 
Халуун зүрхийг минь чи бүү шархлуулаач 
Хайртай гэдгээ ахиад хэлээч 

Насан туршид хайрлах хайр үгүй болохоор
Улигт энэ амьдрал даанч гунигтай
Үнсэн таалж эрхлэн жаргахсан
Үүрд чамайгаа өөрийнх болгохсон
Хамтдаа байсан жаргалтай мөчүүдийг 
Хонгор сэтгэлдээ ургуулан бодооч дээ
Надад байсан нандин бүхнийг
Зөвхөн наддаа эргүүлэн өгөөч дээ

Дх: Халуун зүрхийг минь чи бүү шархлуулаач 
Хайртай гэдгээ ахиад хэлээч 
Халуун зүрхийг минь чи бүү шархлуулаач 
Хайртай гэдгээ ахиад хэлээч /2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2