Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Grand ~ Үргэлж хайрлана

Хэлэх гэж яарсан хайрын үгээ одоо л би чамдаа шивнэе
Харин чи минь үүнийг сонсоод хажууд минь үүрд хамт байх уу?
Чамдаа бичсэн хайрын үгс минь дуу болон эгшиглэнэ
Чамайгаа хайрлах миний хайрын өдөр маргааш болоход нэгээр нэмэгдэнэ

Дх: Чин үнэнчээр амьдралаа би чамдаа ганцхан чамдаа зориулъя
Энэ л хэвээрээ үргэлж чиний дэргэд хайр болон үлдэнэ
Хорвоо ертөнц хайраар амилдаг
Хонгор минь чи миний шүтээн
Хоёрхон зүрх хайрыг бүтээдэг
Хажууд минь налан суугаач
Хайраа би чамдаа дуулъя

Наддаа үнэнч нэгэн бүсгүйг
Насан туршдаа би хайрлана
Хэрвээ тэр минь намайг орхивол
Хүлээнэ би тэрнийгээ хүлээнэ

Дх: Чин үнэнчээр амьдралаа би чамдаа ганцхан чамдаа зориулъя
Энэ л хэвээрээ үргэлж чиний дэргэд хайр болон үлдэнэ
Үргэлж чиний дэргэд хайр болон үлдэнэ ээ
Үргэлж чиний дэргэд хайр болон үлдэнэ ээ /2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2