Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Kiwi ~ Хайр нь арыг нь даана

Чи хичнээн хол байсан ч хайр нь Okey
Чимээгүй холдохдоо би уйлахгүйг хичээнэ
Намайг явахад чи юу ч мэдээгүй, хэлхийг би хүсээгүй
Цас бороо аль нь ч орсон би Okey
Чамаас үлдсэн хайр дулаацуулсан хэвээр
Засмал замын хурд зүрхэнд минь шатсаар
Би одоо ч асаана

Дх:Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм Okey энэ бүхний цаана
Хайр нь Okey, хайр нь арын нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ

Хурдны зам дээр сэтгэл минь хөврөнө
Жирэлзэх зам дээр амьдрал минь өнгөрнө
Туулсан бүхнээ би ардаа үлдээнэ,
Чамтай хамт үлдээнэ
Үүрд хамтдаа гэж би андуурч явжээ
Чамд худлаа хэлсэнээ уучилж чадахгүй нь ээ
Цээжинд минь хүрч уралдахыг мэдэж байна
Би эндээс явж байна

Дх:Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм Okey энэ бүхний цаана
Хайр нь Okey, хайр нь арын нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ

Бугуйн цаг минь цантаад амьсгал үгүй
12 дээрээс зүү хөдөлсөнгүй ээ
Сэтгэл эмтэрч зүрх минь цохилсоор байна
Туулсан бүхнээ ардаа орхиод
Би явж байна

Дх:

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд