Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Maaz ~ Сургууль минь баяртай

Намар намраар учрах учрал
Хавар хавраар буцчих юм
Сүүлчийн хонхны дуу уртхан байгаасай
Сэмхэн арчих нулимс
Анхны хайр минь ариун хэвээр
Он жилийн алсаас дурсан уярна
Сүүлчийн хонхны дуунаар
Нулимс минь урслаа

Дахилт:
Мартахгүй ээ бид сургуулиа төгслөө
Анд минь чамайг тэвэрье
Мартахгүй ээ дурсамж минь
Хүслээрээ жигүүрлээд
Амьдралын зам гэрэл гэгээтэй
Анд найзууд минь баяртай
Эргээд нэг дурсан хамтдаа дуулъя
Сүүлчийн хонхны дуунаар
Нулимс минь урслаа

Эгэл гуниггүй өдрүүд өнгөрөвч
Нэг л мэдэхэд төгсөх боллоо
Хүслийн хязгаарт жигүүрээ дэлгэнэ
Зүрхний минь гүнд нуугдах
Сэтгэлийн үгээ чамдаа би хэлэхсэн
Хэзээ ч мартахгүй
Анхны хайр минь баяртай
Сүүлчийн хонхны дуунаар
Нулимс минь урслаа

Цаг хугацаа нэг л мэдэхэд
Арван хаврын бороог шиврүүллээ
Дурсамж минь надтай арван намрын хуудас эргүүллээ
Алдаж оноход амархан байж
Надад хайртай гэж дааж ядан айж
Сэтгэл алдаж бичсэн захидал нулимсанд урсаж

Тэр их хайр ангийн охины зургууд өнгөө алдаж
Нандигнаж дурлалд халууцаж явсан насандаа
Найздаа анхны хайраа атгуулж явахдаа
Чамдаа үнэнч байсандаа харууссангүй
Хааяа санаа алдан мартсангүй

Нулимс унаган даллан байсан анхны хайр минь
Салж ядан гараа атган байсан багын найз минь
Хавар хаврын тэр л учралаар бичсэн захиа
Эмзэгхэн дурлалаа битгий мартаарай санаж яваарай

Амьдрал гэдэг салаа замын эхэнд
Намайг тэврээд явсан найз минь
Алдаж онохын цагт надад хэлээрэй
Найз нь хэвээрээ түүгээрээ бахархана сэтгэлээрээ

Анхны хайр минь баяртай
Сургууль минь баяртай

Дахилт:
Мартахгүй ээ бид сургуулиа төгслөө
Анд минь чамайг тэвэрье
Мартахгүй ээ дурсамж минь
Хүслээрээ жигүүрлээд
Амьдралын зам гэрэл гэгээтэй
Анд найзууд минь баяртай
Эргээд нэг дурсан хамтдаа дуулъя
Сүүлчийн хонхны дуунаар
Нулимс минь урслаа

Сүүлчийн хонхны дуунаар
Нулимс минь урслаа

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2