Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

MIXX ~ Огцом дээш (Шарталт киноны дуу)

Хааяа уйтгарлана(нэг хэвийн өдрүүдээс чи)
Таахгүй, чи чадахгүй (маргааш чамд юу тохиолдохыг)
Жирийн амьдрал энгийн байдал (чиний сонголт биш,тавилан чинь ч биш)
Ганц л амьдрана яадаг юм хорвоод (Ав хүссэн бүхнээ, болохгүй бол хүчээр)

Хазгайдуулна малгайг
Хувцаслана би догь бас хайнга
Охид надад хандрана байнга
Миний дургүй хөл бол майга
Мөнгөнд чинь тэр болсон бол
Замаа чөлөөл түүнээс зайл
Үнэнч хайрын үргэлж хайна
Үнэндээ бол тун цөөн ховор байна

Дурлалын цуврал хичээл номер нэг
Дугтуйтай захидал өгвөл супер тэнэг
Дүрмийн номыг минь толгойдоо хийгээд
Туршаад үз амьдрал дээр
Do it, do it

Огцом дээш, огцом дээш
Сэтгэл хөдлөлийг дээд цэгт
Түүнд мэдрүүл, чи хэрэгжүүл
Яг л чи, яг л түүнд зориулагдсан мэт
Сэнхрүүл зүрхрүү нь мац чи өөртөө тат

Ялдам инээсээр (түүний харц зүрх гижигдэнэ)
Яавал би түүнийг дэргэд (өөрийгөө барьж чадах юм бол)
Залуу насанд дурлал үгүй бол (төсөөлөхгүй нь, төсөөлөгдөхгүй)

Харахад чи хайш яайш
Ийм байдлаар бүтэхгүй цааш
Харин үүний оронд нааш
Надаас ид ид дүрмийн кааш
Саваагүй нохой саранд хуцаж
Сармагчин бөгсөө хөлдөөнө
Чадахгүй бол бүү ам гар
Түүний оронд сур бас дахин сур

Дурлалын цуврал хичээл номер нэг
Дугтуйтай захидал өгвөл супер тэнэг
Дүрмийн номыг минь толгойдоо хийгээд
Туршаад үз амьдрал дээр
Do it, do it

Огцом дээш, огцом дээш
Сэтгэл хөдлөлийг дээд цэгт
Түүнд мэдрүүл, чи хэрэгжүүл
Яг л чи, яг л түүнд зориулагдсан мэт
Сэнхрүүл зүрхрүү нь мац чи өөртөө тат

Yeah! Залуу нас
Гайхалтай эрч хүчийг
Ганц л амьдрана хорвоод
Галзуу зүйл хий
Бүх зүйл бидний гарт байна
Бүтэхгүй гэж болохгүй

Гараа дээш, гараа дээш
Бүх зүйлээ мартаад дээш
Гараа дээш, гараа дээш
Бүх зүйлээ мартаад дээш

Өшөө дээш, өшөө дээш
Уйтгар гунигаа мартаад
Огцом дээш, огцом дээш
Уйтгар гунигаа мартаад
Урагш алхана дээш

Огцом дээш, огцом дээш
Сэтгэл хөдлөлийг дээд цэгт
Түүнд мэдрүүл, чи хэрэгжүүл
Яг л чи, яг л түүнд зориулагдсан мэт
Сэнхрүүл зүрхрүү нь мац чи өөртөө тат (х2)

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2