Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Намуун, Жижгээ (Motive) ~ Хайрын цэцэрлэг

Хайрын цэцэрлэг
Би чиний хүлээсэн учрал
Би чиний хүсэл мөрөөдлийн эзэн
Зуурдын биш энэ хайраа зурсан зураг гэвэл
Зургийг нь зурсан зураач нь би юм шүү

Чи миний зүүдний минь од
Чи миний зүрхний минь хайр
Чимээгүй намуухан хайрын энэ дуугаа
Чинийхээ дэргэд би үүрд аялмаар л байна

Дх: Би чиний дэлхийд үүрд гэрэлтмээр байна
Би чиний тэнгэрт од болон гиймээр байна
Бидний энэ л хайрын цэцэрлэгт минь
Бид хоёрын хайр үүрд амьдарсаар л байна

Чи наддаа хайраа амлаач
Чи наддаа хайртай гэж хэлээч
Тиймээ ганцхан чамдаа би хайраа амлъя
Би чамдаа хязгааргүй их хайртай

Дх:
Би чиний дэлхийд үүрд гэрэлтмээр байна
Би чиний тэнгэрт од болон гиймээр байна
Бидний энэ л хайрын цэцэрлэгт минь
Бид хоёрын хайр үүрд амьдарсаар л байна

Хязгааргүйгээр үргэлжлэх хайрын үгсийг хэлээч
Хариуд нь чамдаа бүхнээ зориулъя өөө...
Хэн нэгнээ хэзээ ч орхиж явалгүйгээр
Хэнийг ч биш ганцхан чамайг хайрлая
Чамдаа би хайртай

Дх: Би чиний дэлхийд үүрд гэрэлтмээр байна
Би чиний тэнгэрт од болон гиймээр байна
Бидний энэ л хайрын цэцэрлэгт минь
Бид хоёрын хайр үүрд амьдарсаар л байна /2/
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2