Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Outcry ~ Эцсийн удаа

Зүрх шаналаж ганцаардах үедээ нөгөө талаа хайдаг
Зуурдхан хугацаанд таарах зүрх хаа сайгүй л байдаг
Хуурамч хүнтэй болвол зүрхийг хайр найргүй тайрдаг
Ийм л учраас хайртай учрахаас хааяа би айдаг
Тайван айлын ганц охин чамайг бодож хана цохино
Энэ дуугаа чамд зохионо надад зөвхөн чи л зохино
Гэсэн бодол дүүрэн байсан бие биендээ ууссан
Хэтэвчиндэх дууссаны дараа харьцаа минь бас дууссан
Эцсийн удаа гэж би чинь чамдаа энэ удаа
Анхных шигээ байхаа больж сэтгэл чинь дутлаа
Яагаад заавал эцэст нь надаас салаад одсын бэ
Холдсын бэ яагаад амлалтаасаа буцсын бэ
Нуугаад яахав одоо надаас илүүг олоо юу
Надаас илүүг амлаа юу хамт өглөөг угтаа юу
Миний мэдэхгүй нууц цаг хугацааг туулаа юу
Түүнийг хүсэх хүсэл чинь буцах замгүй болоо юу

Дх:Хос хун шувуу нэгнээ орхин хайраас урван дүүлэх шиг
Надаас чи минь холдон одсон ч зүрхэнд минь инээсэн хэвээрээ

Сэтгэлийг минь бодолгүй надаас чи холдсон
Санасан шаналсан чамд би гомдсон
Үнэндээ үзэн ядсан чамайг би эхэндээ
Одоо бид хэрэгггүй болсон тиймүү хэн хэндээ
Нэг нэгэндээ сэтгэлтэй л бол яахав амжилт хүсэе
Сүүлийн удаа сүүлийн удаа зүрхээ би зүсэе
Мөнгөгүй л бол хайр нулимсаар л дуусдын байна
Мөнгийг дагаад сэтгэл хайр болж уусдын байна
Хорвоо дээр хамгийн их хайрладаг хүнээ үзэн ядаж
Чамд бүхнээ зориулдаг араас нь байнгын үхэн хатаж
Гүйдэг байсан өөртөө байсан бүх л зүйлээ зориулж
Аз жаргалтай эрх чөлөөгөө чамаар хориулж
Надад зориулдаг байсан хайр халамж нь багасаад
Намайг энд нь орхиод баян харийн эрийг дагасаан
Найдаж байхдаа зурсан ирээдүйгээ баллана
Наддаа эргээд ирээч онгоцны чинь араас даллана

Дх:Хос хун шувуу нэгнээ орхин хайраас урван дүүлэх шиг
Надаас чи минь холдон одсон ч зүрхэнд минь инээсэн хэвээрээ

Хайрт минь надаас холдон одсон
Харийн хүний бүсгүй болсон
Жинхэнэ хайрыг чамаас хүссэн
Жилийн дотор зүрхийг зүссэн
Зүрхэндээ чамайг ганцxан тээж явсан би
Чинийт өлөө ямар хэцүү давааг давсан би
Чамд зориулж өөрийн бүхнээ би хаасангүй
Даанч чи минь миний үнэнч хайрыг даасангүй
Зүүдэндээ л дахиад учры би чамд хайртай
Зүрх зогсох гээд байна хайрт минь баяртай

Дх:Хос хун шувуу нэгнээ орхин хайраас урван дүүлэх шиг
Надаас чи минь холдон одсон ч зүрхэнд минь инээсэн хэвээрээ

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2