Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Outlaw ft Хишигдалай ~ Хайр яагаад

Хайр яагаад
Сайхан хайр гэж байдаг юм бол
Санаандгүй орчлон харгуй зам дээр
Салаа замыг эргүүлж чадах хүчтэй
Саваагүй зандаа би хөтлөгджээ
Хүсэл гэдэг бүхнээс хүчтэй
Хүлээж тэгээд хайрын хатууг мэдэрдэг
Алдаж байж бүхнийг бид ухаардагч
Амьдралаа гэж зөвхөн чам руу хөтөлдөг
Хайр яагаад? Хайр яагаад.....

Дх:Хайр яагаад хагацлын өмнө мөхдийн
Харамсаж хожим бүхнийг ухаардын
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхнэ
Нэг хэсэгтээ тэр ганцаардалын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл

Тааралдах ёстой хүмүүс
Тааралдана хэзээ ч хаана ч хамаагүй
Таарахгүйгээ хүрвэл нэг орц байр байгаач
Таарахгүй тэгэхээр юманд учир суманд гэж
Битгий яаар учрах цагтаа л учирна
Хуучрах цагтаа хамт хуучирна
Яасан шаналах дуртай юм
Яасан хагацах дуртай юм
Ямар ч байсан бүхнийг ухааруулсан
Хайрын жинхэнэ дурлал гэдэг
Учирсан цагтаа түүнийгээ жинхэнэ учирлаа гэжээ
Учирлаа хуучирлаа гэж бүү сана
Үргэлж шинээр нь хар
Нэг хаалга хаагдлаа гээд
Нөгөөх нь онгойж л байдаг
Нэг хагацал үзлээ гээд
Шинэхэн учрал хүлээж байдаг
Энэ хайраас үргэлж сайн сайхныг чи авах ёстой
Энэ бүхний эцэст зовох ёсгүй чи давах ёстой
Амьдралын чинь өдөр бүрийг аль нэг номын хуудас гэе
Аз жаргал баяр хөөрөөр түүнийг алаглуулан будъя
Алга болж урагдсан хуудас бүхнийг өнгөрсөнд нь үлдээе
Асар хол гэрэлтэх нарыг ойртуулан хосгүйхэн түгээе

Дх:Хайр яагаад хагацлын өмнө мөхдийн
Харамсаж хожим бүхнийг ухаардын
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхнэ
Нэг хэсэгтээ тэр ганцаардалын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд