Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Rokit Bay, Нисванис ~ Зугаатай байлаа

Ядаж нэг дуу хийвэл гоё л юм байна
Гэж эхэлж байсан он бол 2008
Микрофоноо шүүгээ дотроо бэхэлсэн
Чихэлдсэн зайн дотор эхлэсэн байна
Чигэлсэн байн нь, ердөө ойрын хэдэн сард
Итгэх болоогүй байв, өөрийн потенциалд
Үлдсэн амьдралынхаа туршид хийх зүйлээ олоогүй
Хэдэн хэсэг хувааж байлаа өөрийг хэдэн талд
Бодол чинь ер нь гүехэн юмдаа
Гээд хувь заяа намайг доош унагаж гэнэ
Мөхчихсөн үерхэл дундаас минь
Нэгэн шинэ дууны үг ургаж гэнэ
Тарисан зүйл ургана, Jack and the beanstock
Тааз хамгийн сүүлийнх нь хязгаар биш
Гадна талаас харна хэвэн дотор баригдахгүй
Хэлэх гэснээ хэлнэ яг Нисванис

Дх: Hey hey! Танилцахад таатай байлаа
Ард минь хоцорсон он жилүүд минь чи зугаатай байлаа
Hey hey! чамгүйгээр цэглэх байлаа
Ард үлдсэн цаг хугацаа чи цоо шинэ бүхний эхлэл байлаа

Сонирхол хувьсалд орсон хүсэл болсон
Пуужин хөөргөх төсөл болсон
Дээшээгээ дээшээгээ татах хүчгүй бүсэд орсон
2013 -аас хэдэн жилийн өмнө
Үгэлдэг хүн болж үзэгдэхийн өмнө
Ажлаас гарах албан бичиг мэдэгдэлийг өгнө
Өөрөө өөртөө Rokit Bay гэдэг нэрийг өгнө
Би микрофон авах гэж
Хамаг мөнгөө шавхаж байснаа өчигдөр шиг санаж байна
Боломжгүй мэт үзэл бодлоо
Одоо хүртэл сүнс хий үзэгдэл шиг манаж байна
Энд хийх ажил минь дуусаагүй
Хоёрхон цомог гаргаад сэтгэл санаа ханаж байна
Гэвэл үгүй, зүгээр эргэж хараад
Туулсан замаа тайлагнаж таван жилээр танаж байна

Дх:

Шинэ бүхний эхлэл боолсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Миний шинэ бүхний эхлэл болсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Бид нар дардан замаар алхаагүй ч
Явсан замдаа ялгаа хийж
Зогсоох гэсэн бодлын цагдааг
Аялал дундаа ардаа хийж
Ирсэн ирүүнүүд биднийг мэрсэн ч
Бид хэлэх гэснээ хэлсэн
Өрөөнөөс онцгойрч үлдэн
Хийе гэснээ хийсэн
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2