Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Rokit Bay ~ Зоорь УСКиноны дуу

Дх: Хөлийн чимээ надад сонсогдож байна
Түжигнэх чимээ шал донсолгож байна
Хүүхний шингэн хоолой надад сонсогдож байна
Хүүхдийн гүйх чимээ шал донсолгож байна
Байшинд минь хэн нэгэн ирсэн бололтой
Байшингийн шинэ эзэн ирсэн бололтой
Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн бололтой
Гэсэн бодолтой би хэвтэж байна

Аа яа түүний хаяг Улаанбаатарын хамгийн өндөр далан давхар
Хивсэн доогуур нь тамын хаалга би онгойлгохыг хүлээнэ шалан дотор
Эртээ урдын цагт энчээ муу юм болж
Мэстэй хүний гарт бусдын хүүрийг олж
Болохгүй зүйл хийсэн гэр бүлийг нэг шалгана
Хөргөгч дотор нь байсан цустай нүүрийг олж
Гал буруутныг бүчиж авчээ
Чөтгөр нуранган дээр бүжиж гарчээ
Ядуугийн зовлон энэ гэр бүлийг сохолно
Адгуус шиг араншин бүрхэж авчээ

Дх: Хөлийн чимээ надад сонсогдож байна
Түжигнэх чимээ шал донсолгож байна
Хүүхний шингэн хоолой надад сонсогдож байна
Хүүхдийн гүйх чимээ шал донсолгож байна
Байшинд минь хэн нэгэн ирсэн бололтой
Байшингийн шинэ эзэн ирсэн бололтой
Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн бололтой
Гэсэн бодолтой би хэвтэж байна

Зоорь шөнө дундуур чамайг цоо ширтэх энэ зоорь
Зочидын цус нөжөөр хиртэх энэ зоорь
Аймшигт түүхтэй энэ байшингийн зоорь
Тааралдвал битгий нээ оролгүй тойр
Амсар нь улаанаар будагдсан байна
Хэн нэгний цогцсонд булагдсан байна

Шүүрдээд бай, шүүрдээд байгаарай...

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2