Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sweetymotion ~ Чи миний хавар

Чамайгаа санахаар бодол минь гэгэлзэж
Цагаан уянгаар зүрх минь гунигладаг ч
Чамайгаа бодохоор сэтгэл минь догдолж
Цайлган уянгаар бодол минь эгшиглэдэг
Өлмийд чинь шиврэх бороо
Миний хүсэл мэт ариун
Өнгөрч одсон цаг хугацаа бүхэнд
Чиний минь хайр мэтэгрэнэ
Чамайгаа үнсэхэд хацар минь улайж
Чамин хүсэл сэтгэлд асгардаг ч
Чамайг минь буцахад орчлон уярч
Чиний хойноос дуудан хүлээдэг
Хормойг чинь шүргэсэн навчис
Миний хайр мэт тийм тансаг
Хоёулаа догдолсон гэгээн өдрүүд
Хорвоогийн нар мэт дулаан

Дх:Хайрт минь чи миний хавар ч юмуу
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юмуу
Хайрт минь чи миний хавар ч юмуу
Харанхуй шөнийн одод ч юмуу, одод ч юм уу...

Чамайгаа мишээхэд сэтгэл минь уужирч
Цангинах дуунаар чинь орчлон гийдэг ч
Чамайгаа харахаар харц минь гэрэлтэж
Цагийн шувууд дэргэдээс минь нисдэг
Үсээр чинь наадах салхи
Миний амьсгал мэт зөөлөн
Үнсэж аргадах уруул чинь харин
Үгүйлэхийн жаргал мэт халуун

Дх:Хайрт минь чи миний хавар ч юмуу
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юмуу
Хайрт минь чи миний хавар ч юмуу
Харанхуй шөнийн одод ч юмуу, одод ч юм уу...


0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2