Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

The One ~ Хайраа чи миний сонсдог дуу (Тагнуулч аав киноны дуу)

Сөрөөд яарах миний уулзвар чи
Нуулгүй нээгээд өөртөө гуйсан хайр минь
Зөрөөд зүүгдэх хүслийн үүл минь чи
Учир нь чи миний байх зай, бүх зүйл чи...
Хол хэцүүг туулах үе ирлээ ч
Чамтай байх нь өөрт минь үргэлж гэгээтэй
Сүүдэр хөөн чи минь мишээгээд жаргалтай
Туйлын зөв зүг гэж байдаг бол
Чамайг гэсэн минь хамгийн дулаахан
Хайраа чи миний сонсдог дуу
Хааяа уйлах харцны санадаг хүн
Өөрөө би чинийхээ хайрын түүх
Үргэлж үнэхээр хайртай хайраа...

Дх:Сөрөөд яарах миний уулзвар чи
Нуулгүй нээгээд өөртөө гуйсан хайр минь чи
Зөрөөд зүүгдэх хүслийн үүл минь чи
Учир нь чи миний байх зай, бүх зүйл чи...

Нар дэлхийгээс шөнө нь холдлоо ч
Намайг чи хаа ч орхихгүйг би мэднэ
Анхных байх сайхан бүхэн
Итгэл хайр...
Хааны гүнж хаа нэгтэй байдаг бол
Ханхүүгээ олсон тэр гүнж нь би
Хайраа чи миний сонсдог дуу
Хааяа уйлах харцны санадаг хүн
Өөрөө би чинийхээ хайрын түүх
Үргэлж үнэхээр хайртай хайраа...

Чи сайн мэднэ энэ бол хайр
Би чамд ямар байдгийг
Цаг илчилнэ
Хаа ч хэлнэ би
Чамд хэлнэ би
Чиний төлөө яаж чадах гээд
Зүгээр шууд хэл
Бидний дунд юу ч байхгүй за
Хайр гэрчлэнэ
Чи минь дандаа гүнд минь байна зөндөө
Үйлчлэх хүн нь чи минь байна
Дайчлах арми нь би байна
Айлчлах нэг нь юу гэх нь лай
Хайчлах илүү юмгүй хайр
Учир нь нөгөө тал өгөөд аль
Өөр юу хүсээв надаас аль
Бүх зүйл минь зүгээр
Чи зүгээр намайг дага...

Дх:Сөрөөд яарах миний уулзвар чи
Нуулгүй нээгээд өөртөө гуйсан хайр минь чи
Зөрөөд зүүгдэх хүслийн үүл минь чи
Учир нь чи миний байх зай, бүх зүйл чи...

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2