Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бид 4 ~ Оройтоогүй

Намайг чамд хайргүй байсан гэвэп хүнд би хайртай болж үзээгүй болог
Надаас очих бүхэн чинийх биш байсан гэвэл хэнд ч би юуг ч зориулж байгаагүй болог
Чи надаас хол байгаа ч дотор ойрхон
Хэлсэн үгний чинь төгсгөл сонсогдсоор
Хэрэв гэсэн нэгэн бодол намайг дагадаг
Хагарсан цаг надаас чамайг авсан
Миний гээсэн тэр жаргал одоо хаана вэ
Байж чи үлдээгүй ч дахиад нэг харахсан
Яасан хүйтэн гээч чамгүй өдрүүд
Нар өөр дээр минь гийж туслаач даарсаар

Дх: Хүсэл минь чи намайг хараа ч хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйп чи
Иргээд хайрлаа ч хайрлах оройтохгүй ээ

Дахиад нэг л удаа намайг чи санаа ч
Би тэр мөчийн төлөө юугаа өгөх вэ
Өмнөх шигээ над руу дурлаад ширтээч
Хайранд минь чи хэрэгтэй байна
Үдшийн ганц од хүслийг минь асуувал
Өөртөө би өөр чамаас юуг ч хүсэхгүй
Зүүд шиг тэр өдрүүдээ нууж үлдээд
Чамтай байсан өөрийгөө одоо ч хайдаг

Дх: Хүсэл минь чи намайг хараа ч хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйл чи
Саяхан орсон бороонд навчис уйлан үлдлээ
Өвдөлт гашуун нулимс хацар даган бүлээн урсна
Өнчин харцны цаана хагацал хүйтэн нөмөрнө намайг
Салхилж одсон чамаар найз нь дутаж үлдлээ

Дх: Хүсэл минь чи намайг хараач хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйл чи
Эргээд хайрлаа ч хайрлах оройтохгүй ээ
Хоёуланд нь иргээд хайрлах оройтоогүй байна

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд