Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бид 4 ~ Шүтээн

Харцаа чамаас би салгаж чадахгүй
Хайрлахгүйгээр би зөрж чадахгүй
Чамаасаа олж харсан гоо үзэсгэлэнг биширхэд
Нар гэрлээрээ тэвэрсээр сууна

Хүслээ би цэцэгнээс асууж чадахгүй
Хүрэхгүйгээр би холдож чадахгүй
Чамаасаа мэдэрч илбэх энхрий биеийг үнсэхэд
Сар туяагаараа бид хоёрыг нөмөрнө

Дх: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулъя
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь наддаа

Бодлоо би салхитай хуваалцаж чадахгүй нь
Хайрлахгүйгээр би амьдарч чадахгүй нь
Чамаасаа бэлгэнд авсан чиний хайранд уяраад
Бороо дуслаараа сувдран байсан
Хайраа би нулимс шиг гомдоохгүй
Мөрөөдөлгүйгээр би явж чадахгүй
Чамаасаа итгэл сэтгэл үнэн хайрыг авахад
Өвөл цаснаас цэцэг өндийнө

Дх: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулъя
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь наддаа /2/

Хайр амлаж ирдэггүй болохоор
Хайр сэтгэлээс урсдаг болохоор
Хайр дурлалаар дутах учраас
Хайр үргэлж мөнхөд гэгээн шүтээн

Дх: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулъя
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь наддаа шүтээн /2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2