Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Punk and Rap ~ Хамгийн сайхан нь УСК

Чи минь миний ая хэмнэл дахилт бас бадаг
Чамайг алдвал Bieber-ийг биш өөрийгөө үзэн ядаг
Аль нь ч байж чадна миний хайр бас хам
Ирээдүй рүү хөтлөх цагаан хаалга, Нарны гүүр, Мянганы зам

Доржоодоо миний Хорлоо нар, сар, тэнгэр, од нь
Мянган газрын мисс байсан ч чи минь хамгийн содон
Хамгийн сайхан нь юу гээч надад боломж байна
Даанч чи тэнд алсад би энд гасалж байна

Kim kardashian, Kate beckinsale хараал идэг
Кино оддын дэргэд монгол охид хамгийн шилдэг
Киви жимстэй Клеопатратай харьцуулашгүй
Хайр халамжаар дүүрэн, харьцаа төгс бие, гурваар дарсан гэзэг

Үзэг барьсан анхлан суралцагч залуугийн шүлэг
Мэдлэг дутмаг үгсийн баялаг, үзэсгэлэнтэй л гэдэг
Үлэмжийн чанар үүлэн үстийн төлөө бид дайнд үхдэг
Үргэлж бид та нарыг хамгаалж явна хэрхэхийг тэнгэр мэдэг

Дх:
Хардаж харамлаж магтан дуулах хар мянган дууны нэгэн дуу
Хажууд чинь сууж хамт байх заяатай хамгийн сайхан нь
Харь гаригийн хүүхэн байсан ч харахгүй харин би чиний сонголтийг баллахгүй
Хаа ч явсан чи Монголын билэг тэмдэг хамгийн сайхан нь

Халуун зүрхнээс төрсөн төгс
Халиуран намилзах үс үнэр
Өдрийн жаргалыг нэгээр нэмнэ
Үгээ цэгнэ, гомдож мэднэ

Нэхий дээлээ уралцан урдуур хойгуур унан тусна
Уудам талдаа сайхан амьдрана утаанбаатарт өнгө нэмнэ, ухаан сийлнэ
Нэг тэгээд тэг тэр чигээрээ бид бүгд цэг
Хамгийн сайхан хүмүүст нэрийг чинь бичье энд

Нэг өглөөг зэрэг угтаж, нэг шөнө хамт унтана
Нэг хэл нэг соёлын үргэлжлэл болж хамт урсана
Хэн ч халдаж чадхааргүй болгохыг бид хүснэ
Хэзээ ч бууж өгөхгүй амьдрал чиний төлөө дуусна
Chanel номер тав түрхсэн ч сүүний үнэр арилахгүй
Сая саяаар амласан ч гадаад бүсгүй хайрлахгүй ээ
Сайхан гэдэгээс өөр үг олдохгүй
Сайхан чиний ээж, чиний эгч, чиний охин
Хамгийн сайхан нь

Дх:

Аавын эрх охин миний эрхэм хатан
Яг л ээж шиг минь цэвэр ариун Монгол бүсгүй
Чамайг хараад зохиол шүлэг бичиж суудан байх нь
Чамайг гэх залуусын хамт би ч гэсэн үхэн хатна

Монгол охин харийн залуугийн өвөрт бүү уйлаг
Монгол залуу нь харин тэднийг бүү гомдоог
Урт сайхан гэзэгтэй уужуу тайван сэтгэлтэй
Миний Монгол үзэсгэлэн гоо чи миний гоолингоо

1 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2