Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо ~ Ганцхан нар

Алтан нар хэнийг ч ялгахгүй
Ариун илчээ алив бүгдэд түгээнэ
Ганцхан нартай дэлхийд чи, бид нар
Амжиж ирсэн бидний заяа
Гунигийн нулимс, баярын мишээл
Хүн бүрт ижилхэн

Урсах цагтаа нулимс ижилхэн
Учирах үедээ жаргал адилхан
Дуулах болвол дуулсан шиг дуулаад
Дундуур байвч дүүрэн юм шиг алхах сайхан
Өглөө бүхний нарыг
Инээж угтах сайхан

Гадаа нартай ч сэтгэлд хүйтэн өдөр олон бий
Гадаа хүйтэн ч сэтгэл галтай байхад бүгд бүтнэ

Хэн бүхэн ижилгүй ч
Мөнх тэнгэрт наран ганцхан
Мөнх оршиж
Мөнх мандахдаа тэр ижилхэн

Амьдрах даанч сайхан
Алтан нар цорын ганц
Амьдрах сайхан
Алтан нар ганцхан

Амьдрах сайхан
Амьдрах сайхан
Алтан нар ганцхан
Амьдрах сайхан
Алтан нар ганцхан

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2