Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Мөнхбат, Үүрцайх ~ Сүүн цагаан хурим

Хадгаа дэлгэн сүүгээн дээжилсэн
Ахмад настны буянт сургааль
Хажууд минь суугаа энхрий хань минь
Амьдралд багтсан хайрын мишээл

Дх:
Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагансан сүүн цагаан хурим
Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагансан сүүн цагаан хурим

Инээд баясал дуу хуурыг
Айзам түрсэн жаргалын өргөө
Идээний дээж амттан алгалсан
Анхны хайрын хуримын өдөр

Дх:
Ахан дүүсийн энэрэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Алаг үрийн инээд зөгнөсөн сүүн цагаан хурим
Ахан дүүсийн энэрэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Алаг үрийн инээд зөгнөсөн сүүн цагаан хурим

Эх орондоо өргөө нэмсэн
Нар гийсэн ивээлт өдөр
Энхрий чамтайгаа амьдрал холбосон
Насаараа мартахгүй хуримын өдөр

Дх:
Анд нөхдийн минь итгэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Аз жаргалын үүдийг нээсэн сүүн цагаан хурим
Анд нөхдийн минь итгэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Аз жаргалын үүдийг нээсэн сүүн цагаан хурим
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2