Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болороо, Анхмаа, Намуунаа ~ Давхар цохилт киноны дуу

Би хайж байна хайраа харанхуйн дундаас
Хан хүү William шиг baby
Би гуйж байна зугтаж тойрч байна төгрөгөнд
Гүнж Cinderella шиг baby

Бяртай бөгөөд байртай нь ч чухал биш
Баянлаг болон буянлаг нь онц биш
Мөнгөтэй бас өнгөтэй нь сонин биш
Мөнхийн хайраа яаж олох вэ

Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл

Жинхэнэ өнгөө хааж нуугаагүй
Жирийн Монгол залуу байна
Бусдынх биш
Өөрийнхөө киног надад үзүүлээч baby

Гоё царайтай ч гологдмол яриатай
Гоонь эр гэхдээ хуучны найрайтай
Үүрдэг нь тусалдаг нь нэмэртэй ч
Үүрд үлдэх сэтгэл нь хэрэгтэй

Унадаг машинтай юу
Дугуйтай юу
Уран олдворлогч уу
Уран илтгэгч уу
Үнэндээ надаа огтхон ч хамаагүй
Учир нь гэвэл чи жинхэнэ эрэгтэй

Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл

Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2