Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Наран ~ Хотын хүсэл

Хотын гэрэл одод шиг гялалзана
Зөрөх хүмүүс танил юм шиг инээнэ
Аяны унаа зам дээр зогсоно
Амьдралыг тээж холыг зорино

Дурласан залуу хэн нэгэн рүү яарна
Зөн совин догдлол хүлээн зогсоно
Цас миний бодол санааг мэдрэн
Хотыг аргадан бударна

Дх:
Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж хөглөнө
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон

Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж асаана
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон

Сонин юутай байна гэж хүмүүс асууна
Амьдрал тэр чигээрээ гэнэтийн учралууд
Мартахын аргагүй миний хотын хэмнэлд
Уйдах завгүй нар, сарын хооронд

Дх:
Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж хөглөнө
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон

Сайн сайхны гэрэл дор сэтгэл сэргэнэ
Сайхан хосууд хотыг чимэн дурсамж асаана
Хайраар бүхнийг гэрлэн дохио шиг зохицуулж
Амьдралыг диваажин болгохсон

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд