Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Соронз ~ Чоно Монгол

Үг Сүхээ
Ая Гаанжуу

Дх:
Өвгөдийнхөө зарлигтай монгол хөрсөнд төрсөн болохоор
Өнчин ганц улиасыг бүтэн үлдээх монгол зүрх цохилдог болохоор
Өвчүү цээжээ дэлдэе би
Алхам газрыг ч харамлах сэтгэлтэй болохоор
Нударгандаа нөж атгаж төрсөн түмний хүү

Халуун цөстэй омголон төрх чинь алхам алхамаар устан уусаад байна уу
Эцэг өвгөдийн ариун сүнс сонс
Өв залгах эзэн нь гэж бид судсандаа хөх чонын цустай суусан газраасаа шороо атган босдог
Хойч үедээ үлдээх зүйлгүй ховдог шунахай зангаа тат
Уух ус уужим тал нутгаа удам залгах үрсдээ та нар үлдээ

Дх:
Өвгөдийнхөө зарлигтай монгол хөрсөнд төрсөн болохоор
Өнчин ганц улиасыг ч бүтэн үлдээх монгол зүрх цохилдог болохоор
Өвчүү цээжээ дэлдэе би
Алхам газрыг ч харамлах сэтгэлтэй болохоор
Нударгандаа нөж атгаж төрсөн түмний хүү мөнх тэнгэрээ дээдлэе би
Дээдсийн захисан зарлигтай
Хөх тэнгэрийн доор босоо заяатай
Дэргэдээс түших уулстай
Талын хөх чоно нь би
Сэтгэл минь хүнлэг ариун чанараа дуудаач
Монгол минь одоо тэмцэхгүй бол оройтно
Хийморь минь цөөхөн хэдэн монголчууд бид
Монгол минь монголоороо үлдэх болтугай
Онгод минь хөх тэнгэрээ хөглөн дуудаач
Лус минь уул усаа аргадан дээдлээч
Тэнгэр минь бузар бүхнийг хөөн зайлуулаач
Монгол минь монголоороо үлдэх болтугай

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2