Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Огино ~ Живүүн дурлал

Арван бүсгүйд зэрэг дурлах зүрх минь хүчтэй
Амьд явсных юм юмыг үзэх хэрэгтэй
Зөрсөн бүсгүйг зүгээр өнгөрөөхгүй миний зан
Зүглэсэн зүгт чинь гэр минь бий нийлж байна бидний зам

Замдаа ярьна
Би чамайг дайлна
Зав гарвал би
Чамайг дараа нална

Дх:
Чамд хэлэх гурван үг хэн нэгэнд бий
Чамайг танихгүй ч тэр одоо ч эрсээр
Хүсэхэд ирдэггүй дурлалыг өдөр сараар
Хүлээх тэгэхээр хайрын үнэ цэнэ юм байна

Хар шар бор цагаан гээд таван тивийн
Хайрлана бүсгүйчүүдийг бүгдийг нь дуустал
Аавын охидыг алаг үзэлгүй бүгдийг нь хайрлахаар
Алаг дэлхийд төрсөн учир минь ердөө л нэг ийм

Амьдрал хайр дээр тогтдог гэдгийг
Аз жаргал чамд хэзээ ирнэ гэдгийг
Ганцаардаж үдсэн хором бүрийг
Ганц бүсгүй мартуулж чадна гэж үү

Хамт үгүй хол байсан цаг хугацаанд
Хэн хэн нь бид хүлээж л сууна

Охидын нүдээр өөрийгөө ганц л хармаар
Онцолж тэдний бүгдийнх нь судсыг баримаар
Хандарч харсан харцных нь хариулт нь байж чадахаар
Хамгийн төгс залуу болохыг би үргэлж хүснэ

Мартаагүй л бол чамд дурласан зүрх
Хэн нэгний дотор цохилж байгаа гэдгийг

Дх:
Чамд хэлэх гурван үг хэн нэгэнд бий
Чамайг танихгүй ч тэр одоо ч эрсээр
Хүсэхэд ирдэггүй дурлалыг өдөр сараар
Хүлээх тэгэхээр хайрын үнэ цэнэ юм байна

Ганцаардаж үдсэн хором бүрийг
Ганц бүсгүй мартуулж чадна гэж үү
Хамт үгүй хол байсан цаг хугацаанд
Хэн хэн нь бид хүлээж л сууна

Ая: Баяраа
Үг: Огино

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд