Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Хүрэлээ ~ Шинэ жилээр

Үг: Энхтайван
Ая: Баярхүү

Энэ шинэ жил яагаад ч юм надад
Урьд урьдаас огт өөр санагдаад байна, доглоод байна
Бүх амьдралынхаа туршид
Хүсэж хүлээсэн хайр минь ирмээр ч юм шиг байна
Жинхэнэ дурласан зүрх хэзээ ч цантаж огт мөстөлгүйгээр үүрд хүлээнэ

Дахилт:
Эргэлдэн буух цасан
Энхрий хайрын үнсэлт
Яг ийм үдшээр анх бид учирч хайр гагнагдсан
Чамдаа хадгалсан хайр
Намайг хүлээх дурлал
Он солигдох тэр мөчтэй хамт оргилон гэрэлтэнэ

Энэ шинэ жилээр яагаад ч юм би
Ганцаардлыг дэндүү ихээр мэдрэнэ гэхдээ
Чамайг минь надад авчрах
Ирэх оныг тэсэн ядан хүлээнэ хүлээсээр
Хайртыг минь бэлэг болгон дагуулсаар энд ирэх яг тэрхэн мөч

Дахилт

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2