Showing posts with label Дууны нэр: Зам дээр гээгдсэн цэцэг. Show all posts
Цэлмүүн ~ Зам дээр гээгдсэн цэцэг
5:34 PMЗам дээр гээгдсэн цэцэг
Торгон туузаар ороосон
Талын анхилам цэцэг
Тоос шороондоо дарагдан
Замын хажууд хэвтэнэ
Хэн түүнийг анх удаа
Хээрийн нугаас түүгээ бол
Хэрхэн юуны учраас
Харгуй зам дээр гээгээ бол
Халуун янагийн болзоондоо
Хархүү нямбай зэхээ юу
Хайртай хүүхнээ ирэхгүй болохоор
Хайран цэцгээ гээчихээ юу
Нэрэлхүү залуу ганган бүсгүй
Энхрий түүндээ өргөө юу
Хайхрамж муутай гуалиг залуу
Харанхуйд харахдаа хаячихаа юу
Ямар түүхтэй цэцэг вэ
Яагаад зам дээр хэвтэнэ вэ
Явдал учраа тоочин байж
Ярьж өгдөг ч болоосой