Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label artist_Т. Show all posts

Төмөр - Сарнай цэцэг

4:11 PM

Сарны нарны гэрэлд
Саатан мишээсээр байгаад
Сайхан сарнай алжааж
Салхи минь түүнийг энхрийлээч

Хүүхэд эрвээхэй хоёртой
Хөгжин тоглосоор байгаад
Хөөрхөн сарнай алжааж
Хөнгөн салхи минь түүнийг бүүвэйлээч

Баярын наадмын жагсаалд
Баясан цэнгэсээр яваад
Сарнай цэцэгхэн алжааж
Салхи минь түүнийг илбээч дээ

Сайныг энхрий ерөөж
Сайхан дэлбээгээ дэлгээд
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч
Сарнай цэцэг унтажээ
Салхи минь түүнийг сэрээгээч 

Read On 0 - сэтгэгдэл

Төмөр - Аяны шувууд

10:51 AM

Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
ДХ: Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иргэтэл дуугаа дуулаачээ
Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэрэглээ татан алсыг зориход
Чихэнд хоногшсон чиний минь дуу
Сэтгэлд шингэн уянгатай сонсогдоно
ДХ:
Хөмсгөн сарыг дамжин өртөөлөөд
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн нисээд шувууд буцлаа
ДХ: *2

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа, Татар – Хагас Сайны Орой

3:01 PM

Бодол санаагаа би өөрчиллөө
Бойнг 747
Хагас сайны орой гэхэд би эндээс
Өөрийн зорьсон газартаа би очино

Өдөр болгон нэгэн хэвийн
Үзэгдлүүд нь давтана энгийн
Хөшигөө нээтэл нар бүдэгхэн
Өнөөдөр дахиад л хүйтэн
Хүмүүс ярих сэдэв жирийн
Хүйтэн болоход амьдрал гэрийн
Машин замаар бүгд жирэлзэнэ
Харин миний нүд бүрэлзэнэ

Дх:
Яагаад ч юм бэ энэ бүхнээс түр хугацаагаар
Эндээ суусаар байгаад өтөллөө
Тэвчиж чадахгүй би хөдөллөө
Хаашаа ч юм бэ нислээ Буянт ухаагаас
Хагас сайны орой гэхэд би эндээс
Өөрийн зорьсон газартаа би хүрнэ

London, Paris магадгүй Tokyo
New York тэгээд Rio
Тэнд бүх юм харагдана өөр
Дураараа хүслээрээ сэтгэл дүүрэн зугаална
Хэн ч намайг анзаарахгүй тэнд эрх чөлөө үзэгдэнэ

Өглөө босоод гадуур гартал
Өөрийн эрхгүй хөмсгөө зангидаад
Уулзах ёстой хүн ирээгүй
Утсаа салгаад тэр сураггүй ээ
Ширүүн салхи өөдөөс үлээнэ
Бүтэн цагаар түүнийг хүлээнэ
Ер нь энэ бүхэн бүтэхгүй
Эндээс явлаа би үлдэхгүй

Дх:
Яагаад ч юм бэ энэ бүхнээс түр хугацаагаар
Эндээ суусаар байгаад өтөллөө
Тэвчиж чадахгүй би хөдөллөө
Хаашаа ч юм бэ нислээ Буянт ухаагаас
Хагас сайны орой гэхэд би эндээс
Өөрийн зорьсон газартаа би хүрнэ

London, Paris магадгүй Tokyo
New York тэгээд Rio
Тэнд бүх юм харагдана өөр
Дураараа хүслээрээ сэтгэл дүүрэн зугаална
Хэн ч намайг анзаарахгүй тэнд эрх чөлөө үзэгдэнэ 

Read On 0 - сэтгэгдэл

Төмөрхуяг - Ухаарч амьдрах хорвоо

1:39 PM
Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг олъё доо
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг таний даа

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Өглөө босохдоо тэнгэрийг ажиглаад
Дэлхийн араншинг таньдагийг мэддээ
Өөд нь урихдаа сэтгэлийн таниад
Сүүгээ өргөдгийн учрыг хэлье дээ

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг хэлье дээ
Настай хүний тохойг өргөөөд
Хүндлэн золгодгийн учрыг олъё доо

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Ухаарч амьдрах хорвоо
Үг Л.Дагвадорж Ая Л.Дашням

Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг олъё доо
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг танъя даа

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг асууя даа
Настай хүний тохойг өргөөөд
Хүндлэн золгодгийн учрыг олъё доо

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Өрөөлийг жаргааж дуулж явбал
Өөрөө жаргадаг сэргэлийг тань даа
Үйл үйлийн учгийн төгсгөлийг
Үргэлжлүүлж сүвлэхээр орхидогийг бод доо

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Өглөө босохдоо тэнгэрийг ажиглаад
Дэлхийн араншинг таньдагийг мэддээ
Өөд нь урихдаа сэтгэлийн таниад
Сүүгээ өргөдгийн учрыг хэлье дээ

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ
Read On 0 - сэтгэгдэл

Bx , Tsetsee, Тэнүүн , Маралжингоо , Цэлмүүн - Дээшээ

2:56 PM
Хүсэл зүрхэнд минь бий
Зорьсон зорилго мөрөөдөл бас бий
Сайныг л гэж зөв байя
Хүндэтгэе хүмүүсээ бие биенээ
Өөрөөсөө бүгдийг эхлэе
Хайр гэдэг зүйл мартагджээ
Хүсэхгүй байна би муу нэрийг өөр
Худлаа инээсэн багтай царайг
Хүсэхгүй байна би нэгнээ муулсан атаархуу яриаг
Итгэж байна Өөрчилнөө
Дахилт :
Итгэж биенээ хүндлэе
Итгэж биенээ хайрлая
Хүн шиг хүн байж үргэлж дээшээ
Дахиад жаахан хайр нэм
Дахиад жаахан итгэл нэм
Зорилго хүсэл үргэлж дээшээ
Санаа бүү зов бүх юм сайхан
Бидний итгэл гэрэлтэж байх юм
Маргаашийг инээж угт
Хүсэл зорилго нэг зүгт
Гутрал гунигийг март даа
Бадаг2 :
Юунд ч үл итгэх үе бий
Амьдрал өөрөө зогсох шиг үе бий
Утга учир гэж үгүй
Гуниг гутралаа ардаа үлдээ
Дахиж алдахгүй гэж хичээ
Хайр гэдэг зүйл мартагджээ
Дахилт :
Итгэж биенээ хүндлэе
Итгэж биенээ хайрлая
Хүн шиг хүн байж үргэлж дээшээ
Дахиад жаахан хайр нэм
Дахиад жаахан итгэл нэм
Зорилго хүсэл үргэлж дээшээ
Санаа бүү зов бүх юм сайхан
Бидний итгэл гэрэлтэж байх юм
Маргаашийг инээж угт
Хүсэл зорилго нэг зүгт
Гутрал гунигийг үүрд март даа

Rap :
Гутлаа чирэн гундуу алхаад яахав хотынхоо гудамжаар
Гуниг гутралаа орхиод сайн сайхныг нь олж хар
Буруу зүүрсэн нийгэмд итгэлээ нэм сэтгэлээ нэм
Би чадна чи чадна одоо ингээд зүтгэлээ нэм
Санаа гаргаад хойшоо суувал сайн муугүй бүгд л сүйрнэ
Сайн санаад хийж явахад сайхан амьдралд л хүрнэ
Хэн хийх вэ бид хийнээ хийж эхлэе залуус минь ээ
Хийсэн хойноо хэний ч өмнө бид бүгд пээдийнээ
Read On 0 - сэтгэгдэл

Зангад, Ариунаа, Төмөрцог, 3 охин - Багшаа дуулья

2:18 PM
Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтъя
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтъя

Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтъя
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтъя

Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсан ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтъя
Дэгжлээр дүүлсан ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтъя
Дэгжлээр дүүлсан ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтъя
Read On 0 - сэтгэгдэл

Татар - Хамтдаа

2:42 PM
Би чамаас өөр
Хэн нэгэнгүй ертөнцөд хоюулаа
Мөрөөдлийхөө тухай ярин дуулна хамт
Төсөөлөөд үзээрэй энийг хамт
Өөр юу ч хэрэггүй ээ
Чиний минь мөрөөдөл хаана хүрхийг
Энэ бүхнийг ганцаараа туулна төсөөлж хэрэггүй ээ
Төсөөлж хэрэггүй ээ энэ хайрыг
Энэ бидэнд үлдэх хамгийн гоё зүйл
Юу ч битгий бод хайраа
Эхэлж чиний ирээдүй
Жам ёсоороо сална гэхдээ хажууд ирээгүй
Одооноос сэтгэлтэй эхнэр
Амьдарлийг эхлүүлээд дахиж өглөө сэрээгүй
Амьдрал бол тоглоом биш бодолтой бай гэнэ ээ
Хоюулаа байхад болоо зүгэр инээ
Итгэлтэй байгаарай залуу хадагтай минь ээ
Миний хувьд эхнэр минь бусад нь зүгээр хэнээ
Чамд дотроосоо өгөж байгаа хуримын даашинз
Итгэлтэй байгаа байлгүй ядаж миний аашинд
Хүсэл мөрөөдлөө биелүүлнэ эхлээд чинийхээс
Тэсч бараг үлдэхгүй харин минийхээс
Би чамаас өөр
Хэн нэгэнгүй ертөнцөд хоюулаа
Мөрөөдлийхөө тухай ярин дуулна хамт
Төсөөлөөд үзээрэй энийг хамт
Өөр юу ч хэрэггүй ээ
Чиний минь мөрөөдөл хаана хүрхийг
Энэ бүхнийг ганцаараа туулна төсөөлж хэрэггүй ээ
Төсөөлж хэрэггүй ээ энэ хайрыг
Энэ бидэнд үлдэх хамгийн гоё зүйл
Би заримдаа боддог хэцүү хайрандаа
Харин тэгээд энийг бодход бүх зүйл яг байрахдаа
Ирээдүйгээ төсөөлөөд аймр гоё
Ирээдүйгээ төсөөлөөд баймаар аймр гоё
Ганцааранг нь үлдээгээд аймр гоё
Би ганцаарай үлдээд аймр ёоё
Харин одоо тийм болох хатан чинь хаана
Яг үнэндээ би арыг нь даана
Ер нь би бараг мотор нь
Заримдаа бүүр үрүүлийг нь булаагаад заана
Ер нь би сийхгүй их зүйл нэхэхгүй
Бусад шиг тэгэхгүй
Уйлуул гэхгүй
Буруу зүйлийг хийхгүй
Гомдол нэхэхгүй
Гол нь эр хүний 13н мэхгүй
Яг хэрэгтэй чи яг хэрэгтэй
Надад бусадтай харьцуулах баг хэрэгтэй
Өдөржин шөнөжин ажилтай байсан ч
Надда зарцуулах цаг харэгтэй
Үүрд хайртай гэдгээ чамдаа хэлэнгээ
Чамд үлдээе залуу нас мөрөөдөл гоо үзэсгэлэнгээ
Би чамаас өөр
Хэн нэгэнгүй ертөнцөд хоюулаа
Мөрөөдлийхөө тухай ярин дуулна хамт
Төсөөлөөд үзээрэй энийг хамт
Өөр юу ч хэрэггүй ээ
Чиний минь мөрөөдөл хаана хүрхийг
Энэ бүхнийг ганцаараа туулна төсөөлж хэрэггүй ээ
Төсөөлж хэрэггүй ээ энэ хайрыг
Энэ бидэнд үлдэх хамгийн гоё зүйл
Өнгөрсөнийг өнгөрсөнд үлдээхүү
Энэ бүхний хамгиин гоё сүүлд үлдээхүү
Чамайг алдана гэхээс гүү үлдээхүү×3
Зарим нэгийн тэр цаг хугацаанд нь үлдээе
Зөвхөн чамайг гэсэн бодлоо би чинь тээе
Хүсжийна гэрийн эзэн гэх нэр зүүхийг
Хамтдаа бүх
Одоо өнгөрсөн чи надтай үүрд хамт гэсээн
Учир нь чи мини хүсэл мөрөөдлийн минь эзэн
Тийм болхоор хайраа энэ түүхийг эхлүүл
Хайраа хаашаа явхиг минь чиглүүл
Би чамаас өөр
Хэн нэгэнгүй ертөнцөд хоюулаа
Мөрөөдлийхөө тухай ярин дуулна хамт
Төсөөлөөд үзээрэй энийг хамт
Өөр юу ч хэрэггүй ээ
Чиний минь мөрөөдөл хаана хүрхийг
Энэ бүхнийг ганцаараа туулна төсөөлж хэрэггүй ээ
Төсөөлж хэрэггүй ээ энэ хайрыг
Энэ бидэнд үлдэх хамгийн гоё зүйл
Read On 0 - сэтгэгдэл

Түмэндэмбэрэл - Tуулын урсгал шөнөдөө сайхан

2:25 PM
Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа хөвдөгсөн
Холын анир авангаа дуугардагсан

Ургалд нь умбах сарыг ажаад
Усгалд нь хөвөх оддыг тоолоод
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсаад
Үүр цайлгах би дуртайсан

Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуугаа надад аялдагсан
Сөөг моддын нэгийг түшээд
Шөнөжин сууж би сонсдогсон
Read On 0 - сэтгэгдэл

Тэмүүлэн (A Sound) ~ Анидча

2:26 PM

Бодол болон би зогсож байлаа
Бороо ороод дууссан байлаа
Тэртээ алсад солонго татна
Тэнгэрт ганц шувуу ниснэ
Тэр шувуу дээш хөөрөн хөөрсөөр
Цэг болон тэнгэрт ууслаа
Улаан наран үүлэн цаанаас гялсхийтэл гарч ирнэ

Дх:
Бүх юм сүнс нь устана
Би ч гэсэн салхи болон одно
Дуу өөрөө хоосон чанартай болохоор
Дурсамж болон чамд үлдээнэ

Чийг үнэртэн цэцэгс ургана
Цонхон дээр ялаа ирж суусан байлаа
Гадаа хүүхдүүд шуугин тоглоно
Ганцаараа би зогсоно

Дх:
Бүх юм сүнс нь устана
Би ч гэсэн салхи болон одно
Дуу өөрөө хоосон чанартай болохоор
Дурсамж болон чамд үлдээнэ

Дх:
Бүх юм сүнс нь устана
Би ч гэсэн салхи болон одно
Дуу өөрөө хоосон чанартай болохоор
Дурсамж болон чамд үлдээнэ

Read On 0 - сэтгэгдэл

Тэнүүн ~ Зүүдэндээ

5:47 PM

Өөдөөс минь харах тэр нүдийг
Өмнө нь сонсоогүй тэр хоолойг
Халуухан янаг тэврэлтийг
Хамгаас ихээр чамаас хүссэн
Хэнд ч хэлээгүй нандин үг
Чиний тухай энэ хайрын дуу
Миний ухаан жолоогүй зүрх
Харамсахгүй дурлах сэтгэл

Мөрөөдөлдөө, зүүдэндээ учирсан
Чи мэдэх үү, энэ хайраа
Чамдаа дуугаараа дуулъя
Чи сонсооч, зөвхөн зүүдэндээ сонсооч
Хайрт минь

Мансууран үнэрт чинь
Согтоно урууланд чинь
Хүсэн хүлээнэ би чамайг

Энэ хайраа чамдаа дуугаараа дуулъя
Чи сонсооч зөвхөн зүүдэндээ сонсооч
Энэ хайраа чамдаа дуугаараа дуулъя
Чи сонсооч зөвхөн зүүдэндээ сонсооч...

Read On 0 - сэтгэгдэл

Татар, A Cool ~ Би чиний хайр

10:33 AM
Дахилт:
Харцаараа чи минь бүхнийг амлаач
Би зөвхөн чиний л төлөө хайрыг амлая
Харцаараа чи минь бүхнийг хэлээч
Би чамд хайртай, би чамд хайртай (x2)

Жагаа:
Чи зүгээр ч нэг ирээгүй, зүрхээ голон ирээгүй
Зүүдэндээ чамтай танилцана одоог хүртэл сэрээгүй
Энэ зүүдэнд бидэнд зориулсан нэг тийм хотхон байдаг тээ
Би сэрээгүй, бас одод тэнгэрт тодхон байдаг тээ
Гудамжаар нь алхах хүмүүс бие биедээ хөтлөн хайртыгаа баръя
Тэр зүүдэндээ нэр өгсөн, тэр зүүдний зүг гэртээ харья
Хайр гэдэг үнэхээр лаг юм гэхдээ хүмүүс бүтээх юм
Чамд л ингэж болно гэхээр ядаж байхад эвтэйхэн юм
Найз охин чинь яг хэн бэ гэж асуувал чамайг хэлнэ
Учир нь гэвэл өрсөлдвөл хайраараа намайг дийлнэ
Чи миний хувьд яг юу гэж асуувал хайр гэдэг
Яагаад гээч чи надад зоволтгүй урагшаа дайр гэдэг

Дахилт:

А Cool:
Зүүдэнд хамтдаа байдаг, зүүдэндээ ч алдахаас айдаг
Шөнө болгон би чамтайгаа ярьдаг
Үүрд хамдаа гэж хэлсэнд тань баярлалаа
Бас энэ хайр гэдэг чинь чинийх л зөв
Энэ л хайр гэдэг чинь хүчтэй гэж зөв байна
Чиний минь зөв байна нээрээ яг зөв байна

Мөөгий:
Буцаагаад чи сонсооч, байгаагүй би гонсойж
Аа гэхдээ өнгөрсөн цаг мөч бүхнийг уучил би гомдоож
Би мэднэ чиний намайг гэсэн сэтгэл хязгаар үгүй ээ
Бас нэг юм байна миний сэтгэлд юу ч болсон няцах аргагүй ээ
Худлаа би юм яриагүй, анх уулзсан юм шиг найраагүй
Чи мэднэ тэр бүхэнд цаг үргэлж гоё байна гэвэл арай үгүй
Давж чадахгүйн бол юуных нь хайрын хүч гэхэвдээ
Хайр гэдэг чинь ийм өчүүхэн байсан юм уу юу ч гэхэвдээ

Дахилт:

Заяа:
Бүсгүй минь найз залуугүйгээ надад хэлэлдээ
Нэг л юм хэлчье чаддаг юм бол миний хайрлах хүслийг дийлэлдээ
Харин энэ залуу чинь яг юу вэ гэж битгий гайхөө
Нэг л өдөр тэврээд хэвтэж байж магадгүй байхөө
Хэлнэ чи бол минийх гэж, ер нь яг бүр хэнийх гэж
Бүтвэл амаа жимийх гэж, сэтгэл дотороо тэнийх гэж
Би хэтэрхий шударга хэлдэг нь нээрээ нэг алдаа
Харин тэгэхээр би чамд яг яасныг таа л даа
Одоо чамайг хайрлаж ичмээр байна ичмээр байна
Би чиний тухай шүлэг rhyme бичмээр байна
Инээ инээ надад хайрын сэдэв өгөөч
Нэг л дуугаар чинь яг хэцүүг нөхөөч

Дахилт:
Read On 0 - сэтгэгдэл

Тэнүүн - Хамт байвал болох уу?

12:50 PM
Наддаа чи минь нар, сар, тэнгэр гэж
Би худлаа хэлж чадахгүй нь уучлаарай
Чамгүйгээр байх хэцүү
Чамайг мартаж чадахгүй болсноо би зүрхэндээ
Мэдэрч байна хонгор минь
Чи миний зүрхний тал тийм болохоор
Би зүрхээ хуурч чадахгүй нь бүсгүй минь
Үнэнээ л хэлье ээ

Дх: Аз жаргалтай мөчүүд амьдралд олон байж
Гуниг зовлон таарах үед гараас чинь хөтлөөд
Хамтдаа байвал болох уу?
Хариулаач дээ надад хамтдаа байвал болох уу?
Жаргал зовлонг хамт туулж ганцхан чамтайгаа
Амьдармаар байна болох уу? Итгээрэй

Тансаг оргилуун дарс, бал бурам
Алт мөнгөөр би баян биш уучлаарай
Гэвч хүнээс дутахгүй сайхан амьдрал руу тэмүүлэх
Тэнүүн хүсэл минь бий
Урмаар тэтгээрэй
Амьдралд гэрэл байдгийн адил
Бас сүүдэр бий
Зүрхэнд минь зул болон гэрэлтүүлэн гийгүүлээрэй

Дх:

Насан туршдаа мөрөөр чинь зөөлхөн тэврээд
Цэлмэг тэнгэрийн од, сар луу очлоо
Хамт байвал болох уу?

Наддаа итгээрэй

Дх:
Read On 1 - сэтгэгдэл

Тэнүүн ft Quiza - Хайрын сонат

6:26 PM
Ая: Г.Онон, Үг: Quiza

Дээрээс халуун нар төөнөхөд чи бороо болж би норсон
Миний нүд гялбан өөр өнгө хайхад чи солонго болсон
Зүг чигээ мартан төөрөх манан дунд чамайгаа би олсон
Хамгийн хайртай зүйлийг минь чи өөрчилсөн

Quiza: Yeah чи бол гэрэл гэгээ
Чи миний гэрэл гэгээ
Чи миний амьдралд үзсэн кино
Yeah чи миний дуртай кино
Yeah чи миний дуртай кино
Чи миний гэрэл гэгээ yeah

Шөнийн дараа үүр цайх шиг чи надад гэрэлтэх юм
Шүүдрийн дусал шиг ариухан царай чинь харагдах юм
Хамт байсан мөч удаан биш ч гэсэн хайрласан бүсгүй бол ганцхан чи
Хэлсэн үг минь хэтрүүлсэн үг биш чиний минь инээд энэ юм шүү

Quiza: Гэрэл чи минь хаана тийшээ би чинь зүтгэнэ
Амлалт үглэнэ микрофоны ард талд Quiza ганцаар
Амлалт наашаа ойртоод өнөөх үгсийг сайн чагна
Утсаар яриад завгүй байвал түүнээ түрхэн зуур азна
Би чамд хайртай би чамтай хоол идээд дараа нь хамт алхах дуртай
Би чамайг хүргэж өгөөд гэртээ ирээд нойргүй хонож байхдаа бодох юм
Өгч чадах зүйл үгнээс илүү миний хайр байна
Чи бол миний хувьд миний хамгийн үнэт зүйл минь
Миний ой санаанд уншигдсан онцгой хайрын ном
Үзэж байсан кинонуудаас үлдэж хоцорсон
Чи олон охидын хоор дундаас гоцорч тодорсон
Үлдсэн хугацааг чамтай цуг үлдээх би хувьтай
Тэр ганц бол чи байх ёстой
Миний зүрхэнд чи хадаастай
Чиний хувцаслалт үргэлж миний show-нд үзэгдэнэ fantastic
Чиний дээрээс навчис унагаах миний гудамж романтик
Одоо киноны хамгийн оргил үе нь ирээд
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх оргил үе нь байна
Миний зүрхний сонат чамд хөг нэмэх болно
Миний хайрын сонат чамд гэгээ нэмэх болно
Read On 0 - сэтгэгдэл

Отгонжаргал - Тука - Энд хайр байна уу

6:26 PM
Найзуудтай уулзах зав надад огт гарахгүй ээ
Намайг "Чи их хачин зантай болсон байна шүү" гэнэ ээ, найзууд
Ми-ми-миний ажил их
Дэ-дэ-дэмий дараа гэх үг хэлнэ би
Яг нэг хэвийн
А-а-ажил тараад гэр
О-о-орондоо ороод дэр
Тэгээд л ганц бие яг нэг хэвээрээ

Дх: Хайрыг би хэзээ
Хаанаас мэдрэх вэ?
Гайтай ажлаа хаяад хайя би шийдлээ
Мөнгө хүсэхгүй ээ
Үүнийг мөрөөдөхгүй ээ
Ганц үнэн хайрыг би мэдрэхийг хүслээ

Энд хайр хайр, энд хайр байна уу?
Hey hey энгийн нэг дурлал биш ээ
Эрж хайна хайр, энд хайр байна уу?

Ажлын бүх залуучууд надад бараг л сайн
Аа гэхдээ тэднээс өөр эрчүүдийг би мэдэхгүй л байна
Би би би би цоо шинээр
Хай-хай-хай-хайр мэдрэхээр
Бодол агаар дээр, бие ажил дээр
О-одоо эхлэхээс
Я-явсан замаа тэглэхээс
Огт өөр хайрыг олохоор нислээ

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Тэмүүжин - Хайрын зарлан

8:49 AM
Зүсрэх бороотой яргуун дэлбээтэй хавраар
Зүглүүлж над руу учрал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрын гэрэл байв уу

Дэврүүн хөвгүүний гэнэхэн сэтгэлээр
Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
Харц тулгаран чамтай учрахдаа
Дэврүүн хайрын баланд уусав уу

Дх: Бурмын амттай нар минь чи инээнэ
Булгилсан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугараг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөд
Зөөлөн харцыг удтал хүлээв үү
Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
Бодол санаанд минь чи авчирлаа

Дх:*2
Read On 0 - сэтгэгдэл

Тэнүүн - Худлаа даа...

8:49 AM
Чи надад огт хайргүй байсан юм уу
Бэтгэртлээ ганцаардах байсан юм уу
Намайг жаргааж хэлсэн нандин хайрын үгийг би
Мартахгүй ээ би хэзээ ч мартаж чадахгүй ээ

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ

Чи надад огт хайргүй байсан юм уу
Тэр худлаа даа худлаа даа худлаа

Ямар гоё мөрөөдлийг хэний зүүднээс үзээ вэ
Янаг халуун үнсэлтийг хэнээс чи хүсээ вэ
Таньж мэдэхгүй хүнийг яах гэж чи үнсээ вэ
Хэнд хамаатай юм гээд юу чамаас үлдээ вэ
Тэнгэрээс будрах цасыг сайн чи сонсоорой
Тэндээс миний хэнд хайртай нууцыг олоорой
За тэгээд манан буухаас өмнө чи намайг эрж олоорой
Тэгж чадвал хорвоод хамтдаа мөнх нойрсоорой

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ*2

Чи надад огт хайргүй байсан юм уу
Тэр худлаа даа худлаа даа худлаа

Дуугүй суугаад баймаар гадаа намуухан байна
Даанч одоо явахгүй бол чи өөрөө уйлах гээд байна
Юунд ийм сайхан орой гав ганцаар уйлна вэ
Нулимс чинь цагаан цаснаас ямар сонин содон юм бэ
Энэ хэзээ чамайг надаас бүх мөсөн салгаа вэ
Хэдий ийм сайхан байсан ч би юундаа ядраа вэ
Энхрий чамайг бодон бодсоор дур хүсэл минь оргилно
Ийм сайхан орой зөвхөн чамтайгаа баймаар байна

Сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа юу дуулдгийг
Хонгор минь чи даанч мэдэхгүй ээ*2
Даанч чи мэдэхгүй
Read On 0 - сэтгэгдэл

Rokit bay & Gee, Tулгат - Микрофоны ард

8:54 AM
Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Микрофоны ард төрсөн мэт

Микрофоны ард Монгол рэппэр түүний гарт
Мэдлэг бүхий Rhyme Book арван зургаан такт
Уншина би нүдээрээ дараа нь исгэрнэ шүдээрээ
Уршиг болж танхайрахаас өмнө яахаа чи шийдээрэй
Хэн нэгэнд дисс *аах үнэндээ бол амархан
Хэтэрсэн хэрүүлээс болж хип хоп энд хямрах нь
Бусдыг доор гэж өөрийгөө хөөргөж
Байгаа бацаануудад хэлэхэд жаахан ойр төөр гэж
Өөр гэж бодсон бүхэнд чинь адил тал бий
Зэрэгц сул зогс командлана халжий харжий
Рэпэд тэнцэх зураас татна
Түүнээс доош бичигдэгсэд мухардаж ам нь хатна
Шарандаа үзэн ядна шалчиганаж үхэн хатна
Хэн жинхэнэ real гэдгийг тэртэй тэргүй бүх хүн харна
Бусдын өмнө алиалж байхаар түр гацсан нь дээр
Дэмий дискээр чичирч байхаар уруул амаа хазсан нь дээр

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Hey my name is Tulgat I am coming through the window
Take the microphone and I am running to the kings through
In zone they come a freak like a nympho
For your info its just like a ringtone
Bingo its like enter the premises
Emcees remember to surrender your intelligence
Hands down leave it to the veterans
Im feeling like **** needing through your skeletons
Holding the mic I'm gonna hurt you with rokit bay
Most of the night were gonna serve you like bobby flay
Gee come over look at this pathetic souls
They need an another job cause they just need to let it go
Ohh no why is tulgat so cold
Why does he have to put his rappers in through cold
I'm waiting for better artist which I would hope to like
Say what you want to say punk this is the open mic

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3

Юу юу яасан юу гэнээ юу гээд байнаа дүү минь ээ
Юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юмыгаа чи дуу гэнээ
Алив наашаа суу хэнээ нэр чинь одоо хэн билээ
Дахиад дуулвал ээж аавд чинь хүргэнэ шүү би муу мэдээ
Тэгэхээр одоо дуу мэдээ дахиад одоо битгий дуулаарай
Дахиад битгий буу бариад энэ гадаадуудыг хуулаарай
Энэ бацаануудыг бид гурав өндөр уулын эгц уруу
Уралдуулан өнхрүүлэхэд Бобо бацаан нэгт оров
Одоо шатаана нэг дор нь бөөнөөр чинь би та нарыг
Гутааж байгаа тэд нар бол энэ хип хоп гэдэг жанрыг
Тэдний голд нь бид гурав ялгарч үлдэнэ дунд хуруу шиг
Тэдний мууг нь мэдрүүлэх гэж энэ дуун дээр бид хамт оров
Тэдний хандыг нам дарав болгов тэдний занг дарав
Жинхэнэ үлгэр жишээ болгон дагаж хөгжих зам зурав
Сонирхогчид алга болтол тэмцэнэ гэж би ам гарав
Мэдсээр байтал хулгай хийгээд та нар жоохон мангар уу

Микрофоны ард төрсөн мэт *4

Дх: Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт *3
Read On 1 - сэтгэгдэл

Тэмүүжин, Цэлмүүн - Зүрхэнд гэрэлтэх од

8:42 AM
Өдрөөр сэтгэлд гарсан тэргэл саран
Шөнөөр мандсан өнгөт наран
Чиний зүг сэтгэл минь тэмүүлсээр
Өглөө сэрэхэд чиний тухай
Үдшийн зүүдэнд чи надтай
Өр зүрх минь чамайгаа үгүйлсээр
Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ
Өвлөөр зүүдэнд шивэрсэн зөөлөн бороо
Зунаар бударсан хайрын цасан
Чиний зүг харц минь татагдаад тогтохгүй байна
Хэрвээ би тэгэхэд чамтай харц тулгараагүйсэн бол
Хэлэх үгээ нуугаад явах л байсан
Хэзээ ч эргэж харалгүй буцах байсан

ДХ: Би чиний гараас хөтлөөд
Хүсэл мөрөөдлийн зүгт хамтдаа нисмээр байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Тэртээх хайрын ертөнцөөр аяламаар байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Үүр цайтал хамтдаа би дуулмаар байна

Уйтгар үргээж ирсэн гэнэн дурлал
Учрал амласан чиний сэтгэл
Миний зүрхэнд од болон гэрэлтсээр
Чихэнд шивнэж зүрхлээгүй
Хайрын тэр л нандин үгсийг
Харцнаас чинь анх хараад би мэдэрсэн
Хайр зөгнөж явсныг чинь сая л мэдсэн

ДХ:

Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

ТВ коктейль - Хайрын гүн хордлого

8:22 AM
Чи намайг дурлалд уруу татаад
Хайрыг минь нууцхан хулгайлж
Харцыг минь харцаараа булаалаа

Би чамайг ганцхан хараад
Яахаа ч мэдэхгүй алмайраад
Анхны хайрын гүн хордлогонд орлоо

Гэвч энэ бүхэн
Надад маш таатай санагдаж байхыг бодохоор
Ахин өвчлөхийг хүсэхиймаа

Хайрлаж хайрлуулж үзэхиймсан
Хөөрхөн чамайг үнсэхиймсан
Шууд очоод хонгор минь
/ Би чамд хайртай / гээд үнэнээ хэлчих үү?

ДХ: Яана аа, намайг тоохгүй бол
Би одоо яана аа
Тоохгүй бол хүний царай яаж харна аа! *2

Би чамайг хараад
Хөөрөн баясаад
Хацар минь халуу шатаад
Хайрласан сэтгэл минь догдолно оо

Би чамайг үргэлж зүүдлээд
Хайрын баланд мансуураад
Аймаар олон шөнө нойргүй хонох боллоо

Гэвч энэ бүхэн
Надад маш таатай санагдаж байхыг бодохоор
Ахин өвчлөхийг хүсэхиймаа

Хайрт минь чамайг тэврэхиймсан
Хүмүүст хайраа зарлахымсан
Шууд очоод хүн бүхэнд
/ Би түүнд хайртай / гээд үнэнээ хэлчих үү?

ДХ: *2

Өдөр бүхэн
Халуухан үгтэй, хайрын захидлууд хөвөрнө өө
Өнгө өнгийн цэцгүүд, учирлын болзоо,
Уйлан хайлах эрчүүдэд дарагдлаа

Үнэн хайраа олохымсон
Үргэлж чамайг хайрлахымсан
Үдэш төөрөөд бүтэхгүй бол би яана аа!

Уяран догдлон
Хонгорхон сэтгэлдээ
Хүсэл хайраа шивнэн би мөрөөднө өө

ДХ: *3
Read On 1 - сэтгэгдэл

Түвшинтөгс - Нартын заяа

8:13 AM
Үдлээд буцдаг хорвоог
Үүрдийн чинээд саналуу даа
Өрөвч уяхан ээжийгээ
Өтлөхгүй юм шиг л бодлоодоо

ДХ: Нартын бүлээн энгэрийг
Насны чинээд эндүүрлээч
Нарлаж үлдэхийн заяа нь
Намартай л байх юм ээжээ

Ирж буцах хорвоог
Ээлжгүй юм шиг саналуу даа
Эрхлүүлж өсгөсөн аавыгаа
Элэхгүй юм шиг бодлоо доо

ДХ:

Уйлж дуулахын хорвоог
Улирах юм шиг саналуу даа
Ургаж хагдарахын заяагаа
Уяатай л юм шиг эндүүрлээ дээ

ДХ: Нартын бүлээн энгэрийг
Насны чинээд эндүүрлээч
Нарлаж үлдэхийн заяа нь
Намартай л байх юм ээжээ
Намартай л байх юм ээжээ


Үг: Г.Энхсайхан
Ая: Д.Цэвээнхэрлэн
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2