Showing posts with label Дууны нэр: Гэрлэж амжаагүй явна. Show all posts
Гэрлэж амжаагүй явна
4:59 PMТөрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ
Харах тусам нүдэнд өөриймсөг
Хайрлах тусам зүрхэнд хоногшоод
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлааж наддаа
Онгон зүрхний чинь хайрыг амсах гэж
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ
Жаргал амлан мэлрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байя
Замбуулин хорвоог хамтдаа илээх
Ханийн түшиг чамдаа амлая