Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Гүнж. Show all posts

BX - Гүнж

8:54 AM
Сахиусан тэнгэрүүд хайрын тухай надтай ярилаа
Сайхан түүнийг минийх л гэлээ
Хайрыг хайж цөхөрсөн миний зүрхийг жаргаан
Харь нутгийн гүнж чи минь ирсэн
Зүүд мөрөөдлийн тэртээ хол амьдран суудаг
Зүрхэн хотын дагина чамдаа би
Зөн совин бүхий л сэтгэл зүрхээрээ
Зөвхөн энэ дууг зориулан дуулья

ДХ:Ганцаараа бишээ хайрт минь чи
Цаг хугацааг тоолон хүлээсээр байна
Зүрхээрээ би чамтайгаа цуг шүү
Зүүдэндээ би чамтай уулзмаар байна
Хайрт минь

Үзэсгэлэнт чамайг би тэврээд хайрын тухай
Холыг мөрөөдөх дуртай
Үлгэр үргэлж сайхнаараа төгсөх болно
Харин чи надад итгээрэй

ДХ:Ганцаараа бишээ хайрт минь чи
Цаг хугацааг тоолон хүлээсээр байна
Зүрхээрээ би чамтайгаа цуг шүү
Зүүдэндээ би чамтай уулзмаар байна
Хайрт минь

Ганцаараа бишээ хайрт минь чи
Цаг хугацааг тоолон хүлээсээр байна
Зүрхээрээ би чамтайгаа цуг шүү
Зүүдэндээ би чамтай уулзмаар байна
Ганцаараа бишээ хайрт минь чи / ганцаараа биш хоёулаа /
Цаг хугацааг тоолон хүлээсээр / цаг хугацааг туулья /
Цаг хугацааг хамт туулья гүнж минь
Read On 0 - сэтгэгдэл

Take Off - Гүнж

8:33 AM
ДХ:Тэгвэл үнсье чамайгаа
Тэгвэл үнсэлцье хоёулаа
Тэгвэл үнсээч намайгаа
Тэврээч яг одоо гүнж минь

Хэзээ чи минь намайгаа хардаж
Хэн нэгнээс харамлах юм бол доо
Хайр яаж ирдгийг мэдэхгүй зүрх чинь
Халуун итгэлд минь дурлаасай
Эргэж буцахгүй энэхэн хайр минь
Нэгэнт чинийх болохыг хүсэх юм
Харц яаж уярахыг мэдэхгүй зүүд чинь
Хамгийн түрүүнд намайг хайгаасай
Хэнд ч өгөөгүй дурлал минь
Хийсэхгүй үлдэж хаврыг угтсан
Дурсамж ингэж эхлэхээр чи минь
Дурлаж өөрт минь үлдээрэй

ДХ:Тэгвэл үнсье чамайгаа
Тэгвэл үнсэлцье хоёулаа
Тэгвэл үнсээч намайгаа
Тэврээч яг одоо гүнж минь

Хээнцэр уруул чинь гэрэлтэхэд
Хэдэн ч удаа хайртайгаа хэлж
Хэсэгхэн ч гэсэн холдохдоо
Хэрхэн хайрлахаа би амалья

ДХ:Тэгвэл үнсье чамайгаа
Тэгвэл үнсэлцье хоёулаа
Тэгвэл үнсээч намайгаа
Тэврээч яг одоо гүнж минь *4
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2