Showing posts with label Дуучин: Байдраг. Show all posts
Байдраг - Санаж байна уу
2:05 PMЧиний харц миний сэтгэл зүрхэнд бороо болон шивэрсэн
Зөөлөн шиврэх борооны дуслууд миний зүрхэнд хайрыг мэдрүүлсэн
Үнсэх уруул чинь цохилох зүрхнээс хайрын илчтэй
Халуун сэтгэл хэлэх үг чинь жаргал авчирсан
Дх: Санаж байна уу анх харц тулгарснаа
Мартахын аргагүй халуухан үнсэлтийг
Санаж байна уу тэр сартай үдшийг хайр минь
Хайрын тэнгэрт одод түгснийг
Санаж байна уу хүлээсэн хайрыг
Дурлалын галыг зүрхний гүнд асаасныг
Санаж байна уу сайхан дурсамжаа хайр минь
Хүслийн бороонд хайр дэлбээлснийг
Чиний хүсэл зүүдний тэртээх төгөлд цас болон бударсан
Будрах цасны ширхэг ширхгээр учрах шивнээ чихэнд сонсогдсон
Хэлэх үг чинь салхины аясаар хайрын хүчтэй
Итгэл амтлуулсан урмын үгэнд хайр эгшиглэнэ
Дх:*2