Батсүх - Чи наддаа ганц
4:14 PMЧиний зүрхний нэгэн тал
Миний цээжинд цохилно гэж
Чихэн дээр минь энхрий зөөлнөөр
Чи минь хааяа шивнэдэг
Танил болсон тэр нэгэн дууг
Хэчнээн удаа сонссон ч
Үнэндээ надад анхны юм шиг
Шинэхэн санагддаг
Гарыг чинь зөөлөн атган
Чамдаа хайраа яримаар
Гэрэлт наран мандтал хоёулаа хамтдаа
ДХ: Чи наддаа ганц
Чи наддаа ганц
Эргэлзээгүй чи цорын ганцхан
Би чамгүйгээр гэрэл гэгээгүй
Чамдаа үргэлж шинээр би дурладаг
Нэгэн биений хоёр тал
Бидний хайранд яваа гээд
Нүдэн дээр минь энхрий зөөлнөөр
Чи минь хааяа үнсдэгсэн
Танил болсон тэр нэг уруул
Хэчнээн олон үнссэн ч
Үнэндээ дахин олдохгүй
Наддаа цорын ганцхан
Хүрэх газраа хүрэн хүртэл
Чамайгаа би орхихгүй
Хорвоогийн эцсийн хормыг хүртэл хамт
ДХ:
Хүрэх газраа хүрэн хүртэл
Чамайгаа би орхихгүй
Хорвоогийн эцсийн хормыг хүртэл хамт
ДХ: *2
Чамдаа үргэлж би дурладаг
Чи наддаа ганц
Батсүх - Хүсэл
4:13 PMҮг: Д.Ган-Очир
Ая: Ц.Чулуунбат
Чиний нүдээр би ямар харагддаг бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрлaсан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Yдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи хайр билээ
Дх: Хайрлан бишэрмээр хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чамруу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ
Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ
Батсүх - Дурлахгүй байж чадахгүй
10:55 AMYг: Ү.Хүрэлбаатар ,Заяа
Aя: Г.Жаргалсайхан
Энэ сайхан охидруу гэнэ алдан харсан
Учир нь эр хүний гэм биш зан
Ийм сайхан гарыг атгахгүй өнгөрч болно гэж үү
Ийм туяхан хөлийг анзаарахгүй орхино гэж үү
Ийм сайхан үсийг сонжихгүй өнгөрч болно гэж үү
Ийм саруул үгсийг сонсохгүй орхино гэж үү
Дх: Тийм сайхан бүсгүйг харахгүй байж чадахгүй
Тийм сайхан бүсгүйг харахгүй байж чадахгүй
Сэтгэл зүрхний гүнээс оргилон гарах хүслээн би яах вэ
Санах тусам бачуурах өөрийгөөн би яах вэ
Ийм сайхан хацрыг үнсэхгүй өнгөрч чадна гэж үү
Ийм донжтой харцыг үгүйлэхгүй орхино гэж үү
Ийм сайхан уруулыг шимэлгүй өнгөрч болно гэж үү
Ийм тансаг учирлыг санахгүй орхино гэж үү
Дх:
үглэл:
Энэ сайхан охидыг үнэхээр харахгүй байхын аргагаүй
Зөрөөд өнгөрөх дөхнө эргэж харна баараггүй
Юу гэвэл тэр харцных нь донж нь
Энэ бүсгүйчүүдийг урд хойноос нь сонжино
Энэ бүсгүйчүүдийг харцаараа дагуулаал
Мөрөөдөл маягтай бодлоо би агуулаал
Тэднийг харахаар зүрх сэтгэл минь гундана
Нүд уначих дөхнө энэ охидын дунд нь
Ийм түмэн үзэсгэлэнг мэдрэхгүй байхын аргагүй
Ийм сайхан жаргалруу шунан дурлахаас буцахгүй
Ийм ховорхон бал бурмыг амтлахгүй байхын аргагүй
Ийм сайхан бүсгүйд дурлахгүй байж чадахгүй
Батсүх, Амархүү - Би чамдаа итгэдэг
10:52 AMХэсэгхэн зовлонгийн салхинд
Хэзээд чи намайг орхихгүй ээ
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь
Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
Өртөөд чи дагаад сохрохгүй
Хоромхон жаргалын амт хоосон бусад мөрөөдлөөр
Хэрхэвч намайгаа солихгүйд чинь
Дх: Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хонгорхон бүсгүй минь
Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хайрт минь
Дэндүү жаргалын тэнгэрт
Дэрвээд чи дуулаад нисэхгүй
Үнэн сэтгэлээ чин зүрхний хайраа
Үүрд мартахгүй гэдгийг чинь
Дх: *3
Батсүх - Амьдрал
10:50 AMАмьдрал гэдэг диваажин биш шүү дээ
Хүн гэдэг чинь гэгээн бурхан биш шүү дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх: Гэхдээ хүний амьдрал гэдэг
Татаад бэхэлсэн утас биш ээ *2
Жаргал зовлон хамт энэ хорвоо дээр
Жаргалыг би чамдаа хоосон амлахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх:
Гай гэдгийг хэзээ ч хүсэхгүй шүү
Зовлонг би яасан ч өөрөө би дуудахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх:
Батсүх - Амлалт
10:49 AMЧиний нүдийг сайхан гэдэг
Сэтгэл татах лад увидас нуугдсан
Чиний сэтгэл уярам зөөлөн
Шивнэх салхи бороог зүйрлэмээр
Бусдаас чамайг онцгой гэвэл
Бүхнээс илүү хайлан дуралмаар
Бүхэл шөнөжин энхрийлэн тэвэрмээр
Бусдын харцнаас хармалан халхалмаар
Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүдрүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дуралсан юм шүү
Дахилт: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа
Намайг ширтэх чиний минь харц
Халуун хайраар дүүрэн байдаг
Намайг үнсэх зөөлөн уруулд чинь
Хайр нь бас шингэсэн санагддаг
Мөч бүхэнд хайрлан санадаг
Миний л мэдэх хамгийн сайхан
Зөөлөн булбарай сэтгэл чинь
Зөвхөн зүрхний минь гүнд уусчээ
Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүдрүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дуралсан юм шүү
Дахилт: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа
Амлая чамдаа ахиад хэзээ ч үгүй ганцхан одоо амлая
Анх харсан харцыг чинь зүрхэндээ
Анх амталсан жаргалыг сэтгэлдээ хадгалъя
Дахилт: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа
Батсүх ~ Цоглог гэрэлтэх
4:11 PMЦоглог гэрэлтэх хар нүдээрээ чи анх танилцсан
Эелдэг даруу аашаараа чи намайг ивээж
Оч шиг бүдэгхэн хайрыг минь дөл болгон бадрааж
Амьдрал хайр дээр тогтох юм гэж чи минь шивнэсэн
Дх: Аавын охин ээжийн охин миний хайртай чамайгаа
Чин сэтгэлийн угаасаа дээдэлж явъя даа
Амьдралын бэрх замыг чамтайгаа хамт тууллаа
Ядарч зүдэрсэн үедээ бие биеээ түшээд
Алагхан үрсийнхээ дуунд уярсан айл гэр болъё хоёулаа
Алтан дэлхийн наран доор ханьсан жаргая аа
Дх: Аавын охин ээжийн охин миний хайрт чамайгаа
Чин сэтгэлийн угаасаа дээдэлж явъя даа
Онцолж хэлсэн үгийг чинь ой тойндоо тунгааж
Нэг л олдох амьдралдаа зөв гишгэж явъя даа
Дх: Аавын охин ээжийн охин миний хайрт чамайгаа
Чин сэтгэлийн угаасаа дээдэлж явъя даа /х3/
Батсүх - Амьдрал
8:50 AMХүн гэдэг чинь гэгээн бурхан биш шүү дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх: Гэхдээ хүний амьдрал гэдэг
Татаад бэхэлсэн утас биш ээ *2
Жаргал зовлон хамт энэ хорвоо дээр
Жаргалыг би чамдаа хоосон амлахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх:
Гай гэдгийг хэзээ ч хүсэхгүй шүү
Зовлонг би яасан ч өөрөө би дуудахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу
Дх:
Батсүх, Амархүү - Би чамдаа итгэдэг
8:54 AMХэзээд чи намайг орхихгүй ээ
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь
Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
Өртөөд чи дагаад сохрохгүй
Хоромхон жаргалын амт хоосон бусад мөрөөдлөөр
Хэрхэвч намайгаа солихгүйд чинь
Дх: Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хонгорхон бүсгүй минь
Би чамдаа итгэдэг
Бүүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг хайрт минь
Дэндүү жаргалын тэнгэрт
Дэрвээд чи дуулаад нисэхгүй
Үнэн сэтгэлээ чин зүрхний хайраа
Үүрд мартахгүй гэдгийг чинь
Дх: *3
Батсүх - Чи намайг би чамайг
8:22 AMЧиний уруул шиг яв ягаан
Цэцэг болгон хайрлая гээд
Бороо болон урслаа гээд
Ахин дахин дурлаач гэж би хүсье
Өдөр болгон шатаах нар шиг
Өдөр болгон зовоох зүрхийг
Одоо дандаа мэдэрье гээд
Одноос ч олон шаналъя гээд
Ахин дахин учиръя гэж би хүсье
Дх: Чи намайг би чамайг хайрлая
Өдөр болгон чинийх гэж мэдэрье
Тэгээд би чиний зүрхний гүнд шингэе
Дурлаж хайрлахад чи бэлэн үү
Одоо чи намайг би чамайг хайрлая
Олон зуун зуун удаа мэдэрье
Тэгээд би чиний зүрхний гүнд шингэе
Дурлалд мансуурахад чи бэлэн үү
Бал бурмыг амтлуулсан
Галын дөл шиг л час халуун
Хайраар намайг төөнөөч гээд
Халуун үгээр хөөргөөч гээд
Ахин дахин эрхэлье гэж би хүсье
Зөвхөн дан ганцаар уяраасан
Зөөлөн тэнгис шиг зах хөлгүй
Асар ихээр хайрлая гээд
Анхны юм шиг догдолъё гээд
Ахин дахин дурлая гэж би хүсье
Yг: Д.Батсүх
Ая: Н.Халиун
Батсүх - Хүсэл
8:22 AMУруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрлaсан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Yдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи хайр билээ
Дх: Хайрлан бишэрмээр хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чамруу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ
Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ
Үг: Д.Ган-Очир
Ая: Ц.Чулуунбат
Батсүх - Зүгээр л нэг хайрлаач
8:22 AMХалуу шатан дүүгэх хүсэл минь чиний сэтгэл
Яагаад чиний үг зүрхний минь гүнд тусваа
Яг чиний өлмийд би уналаа гуниг минь үлдлээ
Дх: Зүгээр л нэг хайрлаач намайг
Зүрхийг минь харцаараа зүсээч
Чамаас өөрийг бодох бодолгүй болтол зовоо
Чамаас өөрийг хүсэх хүсэлгүй болтол уяраа намайг
Миний дурлал шиг гал халуун хайр гэж үгүй
Миний дурлал шиг гал халуун дурлал гэж үгүй хайрлаач намайг
Яагаад чиний дүр бодолд минь цуг нисвээ
Шүлэг болж ирлээ дуу болж уянгаллаа
Яагаад чиний хайр ахин дахин намайг өдөөнө вэ
Догдлол болж ирлээ дурлал болж зовоолоо
Дх:
Өдөр бүхэн дурласан бол тэр надад итгэх болвуу
Шөнө бүрээр зүүдэлсэн бол тэр надад ирэх болвуу
Цаг цагаар санасан гэвэл тэр хайрлаад уярах болвуу
Түүнийг яаж уяраах вэ зүрхийг яаж булаах вэ
Дх: Зүгээр л нэг хайрлаач намайг
Зүрхийг минь харцаараа зүсээч
Янаг хайрын сэтгэл чамаас хайрыг хүслээ
Яахын аргагүй мэдрээд байна бүүр шатаад байна зүрх минь
Хайртайгаа хэлмээр байна зүгээр л намайг хайрлаад өгөөч хонгор бүсгүй минь
Хайртайгаа хэлмээр байна хонгорхон бүсгүй минь дандаа чамайг санах юм би
Зөөлөн харцыг чинь
Yг,ая: Д Батсүх
Батсүх - Хүмүүс хайрыг хүсдэг
8:22 AMХайрлан дурлах жаргалыг хайж байна уу
Хайртай түүнийгээ хаанаас би олох вэ
Хань минь зам дээр байдаг гэж үнэн үү
Хайр өөрөө яг л гэрэл шиг
Хүний зүрхэнд л далд оршино
Хайр өөрөө яг л үлгэр шиг
Хэний ч мэдэхгүй тэр л нууц газраас ирнэ
Дх: Хайгаад хэрэггүй ээ хажууд чинь байгаа
Хайрын тэнгист хонгор минь чи ганцаараа биш ээ
Яараад хэрэггүй ээ дэргэд чинь байгаа
Хорвоод хайрыг зөвхөн хүмүүс бие биедээ хүсдэг
Хайрын төлөө хүмүүс төрнөө
Yг: ВХ
Aя: Ө.Амараа
Батсүх - Чи наддаа ганц
8:22 AMМиний цээжинд цохилно гэж
Чихэн дээр минь энхрий зөөлнөөр
Чи минь хааяа шивнэдэг
Танил болсон тэр нэгэн дууг
Хэчнээн удаа сонссон ч
Үнэндээ надад анхны юм шиг
Шинэхэн санагддаг
Гарыг чинь зөөлөн атган
Чамдаа хайраа яримаар
Гэрэлт наран мандтал хоёулаа хамтдаа
ДХ: Чи наддаа ганц
Чи наддаа ганц
Эргэлзээгүй чи цорын ганцхан
Би чамгүйгээр гэрэл гэгээгүй
Чамдаа үргэлж шинээр би дурладаг
Нэгэн биений хоёр тал
Бидний хайранд яваа гээд
Нүдэн дээр минь энхрий зөөлнөөр
Чи минь хааяа үнсдэгсэн
Танил болсон тэр нэг уруул
Хэчнээн олон үнссэн ч
Үнэндээ дахин олдохгүй
Наддаа цорын ганцхан
Хүрэх газраа хүрэн хүртэл
Чамайгаа би орхихгүй
Хорвоогийн эцсийн хормыг хүртэл хамт
ДХ:
Хүрэх газраа хүрэн хүртэл
Чамайгаа би орхихгүй
Хорвоогийн эцсийн хормыг хүртэл хамт
ДХ: *2
Чамдаа үргэлж би дурладаг
Чи наддаа ганц
Батсүх - Сөгнөгөрийн гол
8:33 AMСэрүү татаад урсана даа хө
Сэргэлэн жаахан чи минь ээ хө
Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө
Сэргэлэн жаахан чи минь ээ хө
Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө
Ургамалдаа урсгалтай Сөгнөгөрийн гол
Урьхан шөнөдөө шаагина даа хө
Учралт мөнгөн сарны доор чи минь
Унтаршгүй хайрын ундраа даа хө
Учралт мөнгөн сарны доор чи минь
Унтаршгүй хайрын ундраа даа хө
Шугуйдаа урсгалтай Сөгнөгөрийн гол
Шөнөдөө намуухан шаагина даа хө
Шигтгээ мөнгөн сарны доор чи минь
Ширгэшгүй хайрын ундраа даа хө
Шигтгээ мөнгөн сарны доор чи минь
Ширгэшгүй хайрын ундраа даа хө
Батсүх - Хамгийн дундаас онцгой
8:33 AMГангийн нуур нь цэлгэр дээ
Хайртай хоёрын харц нь
Хамгийн дундаас онцгой доо
Хайртай хоёрын харц нь
Хамгийн дундаас онцгой доо
Дагшин дуутын ус нь
Тунгалаг болоод арвин даа
Дассан хоёрын сэтгэлийг
Түүнтэй яаж зүйрлэх вэ
Дассан хоёрын сэтгэлийг
Түүнтэй яаж зүйрлэх вэ
Нуурын ус нь арвин бол
Нутаг газртаа чимэгтэй дээ
Нийлсэн хоёр нь үнэнч бол
Нийтийн дундаас онцгой доо
Нийлсэн хоёр нь үнэнч бол
Нийтийн дундаас онцгой доо
Батсүх - Алтан хавчаар
8:32 AMАясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдлээд
Амраг чамайгаа налан суух юмсан
ДХ: Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Хөвөн зөөлөн чиний ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэн сайхан чинь хорвоог уяраасан
Үеийн залуусыг өөртөө татжээ
ДХ:
Хэрвээ чи над руу харах юм бол
Миний сэтгэл баясна
Батсүх - Чамдаа
8:32 AMАлаглаж ганхаад байна уу даа хө
Ар нутгийн чамдаа би
Аргагүй дасаад байна уу даа хө
Хойд энгэрийн цэцгүүд нь ээ хө
Холдож найгаад байна уу даа хө
Хол нутгийн чамдаа би
Хосгүй дасаад байна уу даа хө
Дэлбээгээ дэлгэсэн цэцгүүд нь ээ хө
Дэлгэрч ганхаад байна уу даа хө
Дэндүү хайрын сэтгэлд нь хө
Дэвжих амьдрал байна уу даа хө
Батсүх - Бид мартахгүй
8:32 AMХарах бүрийдээ дальдравч
Баясан булиглах зүрх минь
Байлдагч чамруу тэмүүлнэ
ДХ: Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана *2
Хүнлэг хайрын шивнээг
Сонсох бүрийдээ ичингүйрэвч
Хүсэн мөрөөдөх сэтгэл минь
Хайртай чамдаа тэмүүлэн
ДХ: *2
Хар нүдэн бүсгүй минь
Хэн хүний үр болоод чи
Онгон хайрыг минь уярааж
Унтах нойрыг хасна вэ
ДХ: Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирна *2
Янаг хайртай бүсгүй минь
Ямар хүний үр болоод чи
Зүрх минь сэтгэлийг минь дэнслүүлж
Зүүд нойронд минь учрна вэ
ДХ: *3
Батсүх - Аяны шувууд
8:32 AMАдилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
ДХ: Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иргэтэл дуугаа дуулаачээ
Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэрэглээ татан алсыг зориход
Чихэнд хоногшсон чиний минь дуу
Сэтгэлд шингэн уянгатай сонсогдоно
ДХ:
Хөмсгөн сарыг дамжин өртөөлөөд
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн нисээд шувууд буцлаа
ДХ: *2