Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Сарантуяа. Show all posts

Сарантуяа - Хайрын бурхан

4:13 PM

Үг: Ү.Хүрэлбаатар
Ая: Д.Өлзийн-Орших
Дуучин: Б.Сарантуяа

Би чамайг хайрлаж харамлаж
Бие сэтгэлээ чамдаа зориулж
Гэнэ хонгор насаа намрын навчис шиг гээчихээд
Гэгээн хүслэн цаламдуулж явандаа

Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч

Олноос чамайг онцолж дурлаад
Онгон сэтгэлээ чамдаа илгээж
Дуутайхан насаа дугтуйтай захидал мэт гээчихээд
Дурлалын мананд төөрч л яван даа

Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч

Бүтэн шөнө нойроо хагасалж
Бүсгүй заяа чамдаа залбирч
Өглөөний нар шиг ганцхан хайр дурлалаа шүтээд
Өөдрөг мөрөөдлөөр дуулж явна даа

Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч

Үглэл: Энэхэн миний домгийг
Минь сонсож соёрхоно уув
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа ~ Хавар, намар

11:20 AM

Сайн уу хайрт минь чамайг саналаа
Салан одох цагийн тэртээд нулимс урсан уярна
Хичнээн уйтгарлах өдрүүдийг сэтгэлдээ гундан гутралгүй
Хайрт минь намайг хүлээнэ үү
Хүслийг чинь биелүүлж өгөөд
Үнэн хайраа итгэл алдалгүй хайрлахсан

Дахилт:
Намайг намар гэвэл чамайг хавар гэнэ
Хамтдаа байхад зун болно
Харин чиний эзгүйд өвөл би дааран алхана
Хайрт минь,
Намайг намар гэвэл чамайг хавар гэнэ
Хамтдаа байхад зун болно
Харин чиний эзгүйд өвөл би дааран алхана
Хайрт минь

Урсах нулимсийг минь арчаач дурлал чи хайр чи
Үүрд нандигнах тэр их дурлалын дурсамж чи
Аз жаргалыг чинийхээ гараас атгана
Хэнд ч хэлээгүй хайрын минь үгтэй
Навчис салхи тэврэн гуниглан унахад
Сэтгэлд бороо шивэрсээр
Зүрх минь чамайг үүрд нандигнан мартахгүй гэнэ

Мартахгүй л юм бол
Нулимс минь урс
Сэтгэл минь асгарах бороонд
Нартай шиврэн солонгорон туяарч
Зүрхэнд минь жаргалтай байсныг минь дурсуул
Хайрыг минь хайрлуул

Дахилт:

Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа ~ Хайрын бэлэг

9:39 AM

Хэнд ч өгөөгүй миний нандин хайр
Үүл шиг нүүгээд хаашаа ч явахгүйг мэдэж байна
Зүүдэн дотроо ургуулсан миний хайр
Зөн совингоороо биднийг учруулжээ

Чамдаа хадгалсан миний энэ хайр
Сэтгэлийн чинь дэргэд дэндүү догдолж байна
Чам руу урсан цутгах хязгааргүй энэ л хайр
Гэрэл гэгээ болж сэтгэлд цацарна

Дх: Хайр гэдгийг чи надад бэлэглэсэн
Зүүд шиг гоё хүслийг минь амилуулж ирэх юм
Аадар борооны дуслууд шиг зогсолтгүй орох хайр минь
Аз жаргал зөгнөн яаран алхана

Надад бэлэглэсэн чиний минь энэ хайр
Хичнээн ариун болохыг дурлаж амтална
Хэн хэндээ хүрсэн янагийн халуун шөнө
Нэг л хүсэл болж үүлэнд умбана

Дх: Хайр гэдгийг чи надад бэлэглэсэн
Зүүд шиг гоё хүслийг минь амилуулж ирэх юм
Аадар борооны дуслууд шиг зогсолтгүй орох хайр минь
Аз жаргал зөгнөн яаран алхана

Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Санаж байна

8:50 AM
Чи миний хайрын наран
Чин зүрхний хүслийн минь саран
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр

ДХ:Зүрхэнд шингэсэн зүүдэнд ирсэн
Зөвхөн чиний харцыг санаж байна би хайрын тэнгэр минь
Зүрхээ чагнан байж чамайг хүлээнэ*2

Чи миний хайрын эзэн
Чин зүрхний ганцхан жаргал минь
Гэгээн гунигийг үргээсэн
Гэрэлт насны миний ариун хайр
Гэгээн гунигийг үргээсэн
Гэрэлт насны миний ариун хайр

Хамтдаа жаргасан хайрыг мэдэрсэн
Сайхан чиний үнсэлтийг санаж байна би хайрын тэнгэр минь
Зүрхээ чагнан байж чамайг хүлээнэ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Би дуртай

8:40 AM
Өглөө бүхэн чинийхээ тэвэрт
Үнсүүлж сэрэх би дуртай
Зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
Зөвхөн чамтайгаа байх дуртай

Гуниг бүхнээ инээдээр хийсгээд
Гудамжаар хамт алхах дуртай
Мөнгөн сарны гэгээн доор
Мөрийг чинь түшин суух жаргалтай

ДХ: Тэвэрт чинь эрхэлж бас туниж
Тэгээд чамайгаа энхрийлхийг хүснэ
Дэндүү жаргалтай гэгээн амьдралд
Дэргэд ээ хамт байхыг би хүснэ *2

Үнэн сэтгэлийн гэгээн хайр аа
Ганцхан чамдаа зориулъя
Үлгэрийн гэмээр жаргалтай энэ амьдралд
Үргэлж хамт байхыг би хүснэ

ДХ:

Өглөө бүхэн чинийхээ тэвэрт
Үнсүүлж сэрэх би дуртай
Зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
Зөвхөн чамтайгаа байх дуртай
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Би амьдралд хайртай /жүжгийн дуу/

8:32 AM
Миний хайр сэтгэл минь
Зовлонг минь зохиов уу
Хайрлахдаа харсан зүүдийг минь
Хайрт минь чи уучлаарай

Чиний хайр хүсэл минь
Жаргалыг минь эндүүрэв үү
Эндүүрч бүдэрсэн сэтгэлээсээ
Эргээд би үнэнийг гуйя

ДХ: Би амьдралд хайртай
Амьдрал надад хайртай
Сэтгэлийг минь бүлээцүүлсэн
Жаргалдаа би хайртай
Санахын жаргалаар тэмүүлэх
Дурлалдаа би хайртай

Чиний харц миний үг
Чимээндээ замхуурав уу даа
Уймрахдаа мартсан жаргалыг
Уучил хайрт минь уучлаач

Нарны өнгө салхитай хамт
Намайг өрөвдөөд үнсэв үү
Амьдрахдаа ухаарсан хайрандаа
Ахиад би үнэмшинэ

ДХ: Би амьдралд хайртай
Амьдрал надад хайртай
Сэтгэлийг минь бүлээцүүлсэн
Жаргалдаа би хайртай
Санахын жаргалаар тэмүүлэх
Дурлалдаа би хайртай
Санахын жаргалаар тэмүүлэх
Дурлалдаа би хайртай
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Амьдралаас урсах наран аялгуу

8:50 AM
Нарны цацраг хүрсэн болгон сэргэж
Найрт сайхан эгшгэнд уярч
Нар дуу хоёрт хорвоо жаргалаар дүүрч
Хайрын тэнгэр дор амьдарна

ДХ: Хүний бодол мөнхийн улиралтай
Хүний хүсэл ундрагатай
Хүний сэтгэл ариун хайртай
Хүний амьдрал эгшиг дуутай

Сарны бүүвэйг сонссон болгон тайвширч
Сонсох яруу эгшгийг анирдана
Сар дуу хоёрт дэлхий жаргалтай
Сансрын гэрэлт оддын дор биесээ хайрлана аа

Хүн хүнээ хайрлах тусам эх дэлхий минь жаргалтай
Хэмжээлшгүй их эрдэнээ бидэнд харамгүй өгөх юм

Хүний үгэнд хайр мэдрэгдэж
Хүсэл бүхэн жигүүрлэн нисэж
Итгэл сэтгэл хоёрт хорвоо амгалан
Мөнхий наран дор удаан амьдарна аа

ДХ: Хүний бодол мөнхийн улиралтай
Хүний хүсэл ундрагатай
Хүний сэтгэл ариун хайртай
Хүний амьдрал эгшиг дуутай

Оддын үлгэрийг чагнасан хүүхэд зүүдэлж
Өглөөн нарны бүлээн туяаг угтана аа
Хүүхэд инээд хоёрт дэлхий жаргалтай
Хүний амьдрал хайран дунд урсана

Хүн хүнээ хайрлах тусам эх дэлхий минь жаргалтай
Хэмжээлшгүй их эрдэнээ бидэнд харамгүй өгөх юм


Үг: Д.Ган-Очир
Ая: С.Ганчимэг
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Хайрламаар

8:50 AM
Дөнгөж дэлбээлсэн цэцгийг хайрламаар
Дөлгөөн урьхан намуухан аястай нь хайрламаар
Зуны нарлаг өдрийг зөгнөнө
Зөөлөн дулаан энхрийлэн хайрламаар

ДХ: Хайрламаар *3
Хүнлэг уяхан хайр чамайг хайрламаар

Сайхан хайрын гэгээг хайрламаар
Санаж мөрөөдсөн сэтгэлээ аргадан хайрламаар
Сайхнаас сайхныг мэдрүүлсэн болохоор
Салшгүй хайрыг дурсамжийг хайрламаар

ДХ: Хайрламаар *3
Хүнлэг уяхан хайр чамайг хайрламаар

Сэтгэл зүрхэн хөг нэмсэн хайрыг
Халуун дулаан итгэлийг нь хайрламаар
Сэрүүн орчлонг учраан баясгах
Хайр чамайг мөнхөд хайрламаар

ДХ: Хайрламаар *3
Хүнлэг уяхан хайр чамайг хайрламаар


Ая: Аранзаа
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Сонет

8:49 AM
Хайрлахаа ч алддаа чамайгаа
Хааяа хааяа бодсон байх юм
Хэлэгдэж яригдахаас дандаа айж
Хий дэмий зовсон байх юм

Бодохоо ч алддаа чамайгаа
Болзоод ч нэг уулзаагүй байх юм
Дүйрч нялхарсан хаврын шөнийг
Дүүртэл ганц бодоогүй байх юм

ДХ: Бодоогүй санаагүй
Хүсээгүй хайрлаагүй гэж үү би

Санахаа ч алддаа чамайгаа
Сардаа ч нэг уулзаагүй байх юм
Сайн муу сүүдэрт гэрлээс эмээгээд
Сайхан ч нэг үнсээгүй ч байх юм


Үг: Б.Лхагвасүрэн
Ая: Б.Мөнхжаргал
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Алаг нүд шиг Эх орон

8:49 AM
Алаг нүд шиг эх орноо
Аньсгана сормуус шиг хилийн дээсээ
Хайрлаж явдаг шүү сэтгэлдээ
Хадгалж явдаг шүү би зүрхэндээ

Хэлтрэх учиргүй хишиг буянаа
Хэлтийх учиргүй гэгээн төрөө
Хайрлаж явдаг шүү сэтгэлдээ
Хадгалж явдаг шүү зүрхэндээ

Амьнаас үнэтэй эрх чөлөөгөө
Алтнаас үнэтэй аз жаргалаа
Хайрлаж явдаг шүү сэтгэлдээ
Хадгалж явдаг шүү би зүрхэндээ


Үг: З.Түмэнжаргал
Ая: Б.Шарав
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Үр минь

8:49 AM
Булбарайхан үрээ н тэврэхээр
Бүүвэйн дуу эрхгүй аялах юм
Сэвлэгнийх нь ариухан үнэрт
Сэтгэл нялхарч сүү эвлэх юм

Хайрын бяцхан шувуухай
Хамгаас нандин үр минь ээ
Хонгорхон инээднийх нь аясаар
Хорвоо уярч сэтгэл уужрах юм

ДХ: Тээж төрүүлсэн атлаа
Тэнгэрээс унасан марал гэмээрээ
Тэвэр тэврээр хайр бэлэглэх
Танхил хөөрхөн үр минь ээ *2

Өөлөхийн аргагүй хөөрхөн төрсөн
Өөдөсхөн жаахан үр минь ээ
Үнсээд үнэрлэж ханамгүй
Үлэмжийн хайртай үр минь ээ

ДХ: Тээж төрүүлсэн атлаа
Тэнгэрээс унасан марал гэмээрээ
Тэвэр тэврээр хайр бэлэглэх
Танхил хөөрхөн үр минь ээ *2


Ая: Д.Баттөр
Үг: Д.Эрдэнэтөгс
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Хайрын мессэж

8:49 AM
Хэн ч мэдэрч чадаагүй тэр л хайрыг
Хэн ч мэдэхгүй чамайг ямар их санасаныг
Хайр өөрөө хүчтэй харин би өчүүхэн
Хүн бүр мэддэг харин би мэдэрч байна

Бодсон бодол минь бусдын адил байж
Гэвч бодол санаа биш зүрхнээс минь чамайг
Надад хэрэгтэй гэж надад мессэж илгээж байна
Би мэдэрч байна, хэлж мэдэхгүйнээ

Хичнээн удаан чамайг хайсныг чи мэдэх үү
Мянган бээрийн газраас ирсэнд итгэх үү
Энэ өдрийг хүртэл бүхнийг би хайж явлаа
Ингэж учрах байсан юм болов уу

Хэн ч над шиг үүнийг мэдэрч дуулахгүй нь лав
Хэнд ч өгч үзээгүй зүрхийг минь чи ав
Хэзээ ч давтагдахгүй чамтай учирсан түүх
Хэн нэгнийх биш зөвхөн чи биднийх

Бодсон бодол минь бусдын адил байж
Гэвч бодол санаа биш зүрхнээс минь чамайг
Надад хэрэгтэй гэж надад мессэж илгээж байна
Би мэдэрч байна, хэлж мэдэхгүйнээ

Хичнээн удаан чамайг хайсныг чи мэдэх үү
Мянган бээрийн газраас ирсэнд итгэх үү
Энэ өдрийг хүртэл бүхнийг би хайж явлаа
Ингэж учрах байсан юм болов уу

Өвдөг сөгдөн чи цонхон доор минь дуулаач
Өөр юу хүлээгээ вэ? Хонгор минь цаг нь ирсэн байна Би хүлээнэ

Хичнээн удаан чамайг хайсныг чи мэдэх үү
Мянган бээрийн газраас ирсэнд итгэх үү
Энэ өдрийг хүртэл бүхнийг би хайж явлаа
Ингэж учрах байсан юм болов уу *2



Үг: Quiza
Ая: Болд
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Өнөөдөр ирсэн дурлал

9:09 AM
Эгэл атлаа тун дулаахан
Энгийн боловч бас даруухан
Сэтгэл уярам зан ааль чинь
Эзэмдсээр намайг уяраасан

Эрхэмсэг ч эелдэг
Чи наддаа яаж татагдав
Итгэмтгий ч зөрүүдхэн
Энэ зүрхэнд чи яаж хүрэв

ДХ: Өнгө өнгийн зовлон жаргалыг
Амьдралаас харамгүй үзсэн ч
Өнөөдөр ирсэн дурлалыг
Чамаасаа авахаа мэдсэнгүй

Чамгүйгээр энэ цаг хугацаа
Зогсох шиг удаан өнгөрнө
Чамгүйгээр өдөр хоногийг
Уйтгарлаад ганцаар үднээ

Уярам дуу шүлгэндээ ч
Чиний л тухай шивнэх юм
Урсах энэ амьдралаа
Чамтайгаа л гэж төсөөлсөөр

ДХ: Өнгө өнгийн зовлон жаргалыг
Амьдралаас харамгүй үзсэн ч
Өнөөдөр ирсэн дурлалыг
Чамаасаа авахаа мэдсэнгүй

Уярам дуу шүлгэндээ ч
Чиний л тухай шивнэх юм
Урсах энэ амьдралаа
Чамтайгаа л гэж төсөөлсөөр

ДХ: Өнгө өнгийн зовлон жаргалыг
Амьдралаас харамгүй үзсэн ч
Өнөөдөр ирсэн дурлалыг
Чамаасаа авахаа мэдсэнгүй


Үг: ZZ
Ая: Гантөмөр
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Сэтгэл ба хувираа

9:09 AM
Хатан сүйх бөгж чинь гар хайрч
Харцанд унасан гуниг чинь зүрхэнд тусч
Хуурамч гэдгийг олж харахааргүй байсан тэр үед
Хэн нь хэнээрээ тоглосныг хэлж яаж тогтох вэ
Эгмийг минь түшин зогсож зүрхийг минь чагнан
Энэ миний тухай дуулал гэж өмчирхөж байсныг
Харан мэлмэрч байсан шөнийн саран хэлтэрчээгүй ч
Хүний хүүгийн сэтгэл хэдэнтээ хувираа бол

ДХ: Сайхан царай юугий чинь саран авхай гэвэл
Сарниж буснихын чинь тоогоор од болж гүйцээ биз
Сэтгэл оюун юугий чинь шөнийн хөх тэнгэр гэвэл
Саргүйдээ болоод харлаж хүнхийж хоцроо биз

Хөөрхөн зүсийг чинь сартай зүйрлэн шүтэж
Хөх тэнгэрийг гуниглан ширтэж зогссон залуу
Огторгуйн саран ч бас л чам шиг хүв хүйтэн
Ондоо бусдын гэрлийнх нь тусгал толийг нь ойлгоод

Хатан сүйх бөгж чинь гар хайрч
Харцанд унасан гуниг чинь зүрхэнд тусч
Хуурамч гэдгийг олж харахааргүй байсан тэр үед
Хэн нь хэнээрээ тоглосныг хэлж яаж тогтох вэ

ДХ: Сайхан царай юугий чинь саран авхай гэвэл
Сарниж буснихын чинь тоогоор од болж гүйцээ биз
Сэтгэл оюун юугий чинь шөнийн хөх тэнгэр гэвэл
Саргүйдээ болоод харлаж хүнхийж хоцроо биз *3


Үг: Болдсайхан
Ая: Б.Долгион
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Мөнгөн шөнө

8:58 AM
Мөнгөн өнгөөр хорвоог цайлган
Тэргэл саран тэнгэрт хөвнө
Мөрөөдөл сэтгэлийг хайраар ундаалж
Үнэнч чи минь зүрхнээ тодхон

ДХ: Сайхан чинийхээ хайранд уярсан
Дурлалын сэтгэл тэртээх алсад
Сарны мөнгөн туяан доор
Дуулим хорвоо гоёхон байна

Амраг чамтайгаа учран золгоход
Мөнгөн шөнө сэтгэлд саруул
Анхны хайрын нүдээр харахад
Алиман сар мэт сэтгэлд саруул
ДХ:
Мөнгөн өнгөөр хорвоог цайлган
Тэргэл саран тэнгэрт хөвнө
Мөрөөдөл сэтгэлийг хайраар ундаалж
Үнэнч чи минь зүрхнээ тодхон

ДХ: *2
Read On 3 - сэтгэгдэл

Сарантуяа - Цагаан шөнө

8:58 AM
Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлхнөөр
Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө
Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодуулна
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай


Үг: Ү.Хүрэлбаатар
Ая: Л.Балхжав
Read On 1 - сэтгэгдэл

Сарантуяа - Тэр намайг дурсдаг болов уу

8:58 AM
Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг үгүйлдэг болов уу
Тэртээх өдрүүдийг санадаг болов уу
Тэмүүлсээр учирсаныг мэддэг болов уу
Үргэлж тэр миний сэтгэлд
Үүрийн зүүдэнд үдшийн бодолд
Үгүйлэх бүрдээ дурсамжаар учирч
Үнэрийг нь би салхинаас хайдаг

ДХ: Зүүд нойрыг нь ганцаар хулжаан
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би

Улирал бүхэн өөрийн өнгөтэй
Учрал бүхэн өөрийн дурсамжтай
Залуу нас шиг дэврүүн зунаар
Залуу нас шиг дэрвэж явсан
Тэр намайг дурсдаг болов уу
Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов уу
Дахин бид хоёр учирах болов уу
Догдлон байж уулзах болов уу

ДХ: Зүүд нойрыг нь ганцаар хулжаан
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би

Тэр намайг дурсдаг болов уу
Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов уу
Дахиад бид хоёр учирах болов уу
Догдлон байж уулзах болов уу

ДХ: Зүүд нойрыг нь ганцаар хулжаан
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би *2
Тэр намайг дусдаг болов уу


Үг: Нармандах
Ая: Л.Балхжав
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа - Сэтгэл буруугүй

8:58 AM
Намрын өнгөөр хайлаас шаргалтана хайлаас шаргалтана
Нарсны нөмөрт болзоонд зогслоо болзоонд зогслоо
Навчисын тоогоор хүслээ шивнэлээ хүслээ шивнэлээ
Намайг гэсэн сэтгэл буруугүй сэтгэл буруугүй

ДХ: Буцах шувуудын цуваа холдоод цуцах болов уу
Будрах итгэлийн жигүүр нь хойморьт минь амрах болов уу *2

Гуталын минь өсгийд навчис уйтай навчис уйтай
Гуниг амлаагүй хайр минь дуутай хайр минь дуутай
Дулаахан харцтай чамайгаа бодсоор чамайгаа бодсоор
Дурлаж хүлээсэн сэтгэл буруугүй сэтгэл буруугүй

ДХ: Буцах шувуудын цуваа холдоод цуцах болов уу
Будрах итгэлийн жигүүр нь хойморьт минь амрах болов уу *2

Уйлмаар дуулмаар дурлал юм гэжүү дурлал юм гэж үү
Учрал дандаа халуун байдаг уу халуун байдаг уу
Сэвшээ салхинд үнсэлтээ би дайлаа үнсэлтээ дайлаа
Сэрүүн намараар намайг чи санав уу намайг санав уу

ДХ: Буцах шувуудын цуваа холдоод цуцах болов уу
Будрах итгэлийн жигүүр нь хойморьт минь амрах болов уу *3


Үг: Эмүүжин
Ая: Л.Балхжав
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа, Хишигбаяр, Дэлгэрмаа - Хайрлан дуулмаар байна

8:58 AM
Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм

ДХ: Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна

Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм

ДХ:

Амраг сэтгэлд ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайлах юм
Амин голын амьсгал алдран
Аньсаган зүүдэндээ чамтай учрах юм

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Сарантуяа, Оюунбилэг - Аниргүй шивнээ

8:58 AM
Гандаж шарласан модны навчсыг
Хүйтэн салхи хийсгэн одлоо
Ганихарч цөхөрсөн өнчин сэтгэлээ
Ганцхан өөрөө л өрөвдөөд хоцорлоо

Гунигтай халуун сэтгэлийг
Уяруун гэрэл нулимас шиг
Гадаа шиврэх борооны дуслууд
Цээжин дотор минь анирлаад буулаа

ДХ: Гэнэн цагааны туйл ч юм уу даа
Гэнэт ирсэн дуу ч юм уу даа
Заяа төөрүүлэх зовлон ч юм уу даа
Заавал учрах тавилан ч юм уу даа

Зоргоор болдоггүй хорвоогийн
Жам төөргийг сөрөөд ч яахав дээ
Заяа түшсэн амьдралдаа би
Зовлонг дуудаад ч яах юм билээ

ДХ:

Заяа түшсэн амьдралдаа би
Зовлонг дуудаад ч яах юм билээ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2