Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Үдшийн танго. Show all posts

Ариунаа - Үдшийн танго

4:38 PM

Дуулим орчлонгийн намуун үдшээр
Дурдитмал мөнгөн саран гийнэ
Дурлал хайрын минь гэгээн аялгуу
Дуурсан уянгалан зүрхэнд ууслаа

Танго танго учралын танго
Тансагхан ариухан уяралын танго
Танхилхан энхрийхэн бүсгүйн заяаг
Таалан баясанхан цэнгэн бүжгэлцгээе

Дугуй малгайгаа дэгжин тавиад
Дурдан бүсээ ганган ороогоод
Дулаахан харцанд чинь уяран хайлаад
Дуулан дуулан цэнгэн бүжгэлцгээе

Танго танго учралын танго
Тансагхан ариухан уяралын танго
Танхилхан энхрийхэн бүсгүйн заяаг
Таалан баясанхан цэнгэн бүжгэлцгээе

Алтанхан сүйхтэй сүүжин ээмгээ
Амьсгалд чинь бүлээсгэн эрхлэн бүжиглэцгээе
Азын дөрвөн бэрхэн шагайг
Алганд чинь шархиран эрхлэн наадацгаая

Танго танго учралын танго
Тансагхан ариухан уяралын танго
Танхилхан энхрийхэн бүсгүйн заяаг
Таалан баясанхан цэнгэн бүжгэлцгээе 

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2