Motive ~ Цасан хаялга
5:19 PMСэвсгэрхэн цагаахан ширхэгүүд
Сэтгэлт хосын дурлалыг билэгдээд
Үүрийн таван жингээр
Өглөө нарнаас өрсөн буулаа
Гудамж талбайд цас будрахад
Гуниг өвөрлөсөн хүн үгүй
Өвлийн мөнгөн өнгийг
Тэсч ядан хүмүүс хүлээлээ
Өвлийн мөнгөн өнгийг
Тэсч ядан хүмүүс хүлээлээ
Дх: На на на...
Хуучин оноо амраахаар
Шинэ он бидэнрүү айсуй
Дуу хуур баяр хөөр дагуулсаар
Дун цагаан мөнгөн өвөл ирлээ
Шив шинэхэн цагаахан ширхэгүүд
Сэм сэмхэн сэтгэлд шивэрнэ ээ
Буурал хорвоо чи бид хоёр
Будан сууж нэг насыг нэмлээ /2/
Дх: На на на...
Хуучин оноо амраахаар
Шинэ он бидэн рүү айсуй
Дуу хуур баяр хөөр дагуулсаар
Дун цагаан мөнгөн өвөл ирлээ
Hey, Hey...
Жавар үргээх энэ шинэ жил
Цалин мөнгөн тэнгэр дээрээс цас хаялана
Жаргал дүүрэн энэ шинэ он
Цасан охин бүжин баяр хөөр дээр нэмж
Амжилт бүтээл дагуулах шинэ жил
Ард үлдсэн хуучныг мартацгаа
Шинэ бүхэн эхлэх цаг
Шинэ хуучин он солигдох зааг
Дх: На на на...
Хуучин оноо амраахаар
Шинэ он бидэн рүү айсуй
Дуу хуур баяр хөөр дагуулсаар
Дун цагаан мөнгөн өвөл ирлээ /2/