Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label song_М. Show all posts

Гантулга - Монгол ардын цэргийн дуу

9:52 AM

Ардын хувьсгалын дунд төрсөн
Алдарт монголын залуу арми
Анд Зөвлөлтийн дайчдын хамтаар
Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн
Дахилт:
Ялагдашгүй манай армийн хүч нь
Яруу алдарт намын жолоодлого
Хөрш Зөвлөлтийн их тусламж
Хөдөлмөрчдийн гүн дэмжлэгт байдаг
Халх гол, Хаалган, Жэ-Хэн тэнд
Хатан зоригт Зөвлөлтийн армитай
Хамтарсан хүчээр дайсныг дарж
Хайртай эх орноо хамгаалсан
Дахилт:
Эрэлхэг чадвараа эрс дээшлүүлж
Энх хөдөлмөрийн гялалзсан амжилтаар
Эв найрамдлын ариун үйлсийг
Эрэлхэг соргогоор хамгаалсан 

Read On 0 - сэтгэгдэл

Ганаа - Мөн ч их саналаа даа ээжийгээ

5:47 PM

Бүүвэйн тэнгэр ээжийгээ би чинь санаж л цөхөрлөө
Бүрэнхий шөнийн зүүдээ би чинь манаж л ядлаа
Хүний нутгийн холыг яалтай
Хөхрөх харгуйн уртыг
Хүрэн зүрхний эмзгийг яалтай
Хайрын тэнгис ээжийгээ би чинь санаж л бэтгэрлээ
Харанхуй шөнийн зүүдээ би чинь манаж л ядарлаа
Гүний хошууны алсыг яалтай
Гүйгээд гүйцэхгүй замыг
Гүн гүнзгий гунигийг яалтай
Дахилт: Уртын уртын харгуйг нь туулан явж зүүдэллээ
Ухаантай сайхан ээжтэйгээ уулзан золгож зүүдэллээ
Даваа давааны холыг нь даван явж зүүдэллээ
Даамай сайхан ээждээ би үнсүүлж зүүдэллээ
Ачтай сайхан ээжээсээ би чинь алсхан л явна даа
Алаг хоёр нүдэндээ би чинь нулимстай сэрлээ дээ
Салгуун алсын нутгийг яалтай
Санаснаар болдоггүй хорвоогийн
Сар жилүүдийн уртыг яалтай
Дахилт: Уртын уртын харгуйг нь туулан явж зүүдэллээ
Ухаантай сайхан ээжтэйгээ уулзан золгож зүүдэллээ
Даваа давааны холыг нь даван явж зүүдэллээ
Даамай сайхан ээждээ би үнсүүлж зүүдэллээ /х2/ 

Read On 0 - сэтгэгдэл

Гала - Миний найз

5:37 PM

нартай борооний солонго шиг бодлууд
надаар дуурээд сэтгэл догдлоход
нэрэлхүү занд мини чи зочилж
нэгэн сэтгэлээр даган баысаад
сайхан бухэн ээлжлэн ирж
саран хуртэл инээдэг дэлхийг
саруулхан бодлоор хамтдаа толидож
саатан уерхсэн миний найз
удэж боломгуй гоыхон насандаа
уыийн хувгуудээс холуур алхаж
унсэлт узээгүй ариун уруулнаас
унэн сэтгэлийн уг ирнэ гээд
ангаахай насаа чимээгүй орхихдоо
анзаарах бухнээс бишуурхэн туниж
аалихан гой бусгуй насаа угтсан
анхилхан сарнай шиг миний найз
тэнгэрийн ханхуу холоос дуудаад
тэртээ алсад чи мини одохвий
тэгэж л 2лаа дандаа ырисаар
тэргэл насаа жаргалтай уднээ
гэсэнч бидний хонгорхон уерхэл
гэнэн багийн гоыхон дуридатгал
салаа гэзэгтэй тсовоо инээдээр
саруул орчлон дандаа дутна аа 

Read On 0 - сэтгэгдэл

Болд, Маралжингоо & Эгшиглэн - Миний Хайрыг Хүлээ

4:57 PM

Маралжингоо:
Хэн ч хүрээгүй миний уруул дээр
Хүйтэн нулимс түрүүлж яагаад дуслана вэ
Миний хайр надад цөхрөв үү
Миний сэтгэлд үнэн цөхрөв үү
Дэндүү удлаа өдрүүд өнгөрөв үү
Дэргэд чинь баймаар байна, хайрт минь
Болд:
Харцыг минь ширтээч, хайрыг минь чагнаач
Нарнаас асуугаач, наддаа чи итгээч
Учирлахыг минь чи сонсохгүй л байна уу
Уйлахыг минь чи харахгүй л байна уу
Аргадахыг минь чи үнэмшихгүй л байна уу
Аз жаргалдаа чи итгэхгүй л байна уу
/хайрт минь, итгэхгүй л байна уу/
Эгшиглэн:
Зүүдэлсэн дуунд минь
Зөөлөн үнссэн чиний хайр эндүүрэв үү
Чиний хайр надад гомдов уу
Миний зүрх цөхрөв үү
Дэндүү удлаа, өдрүүд өнгөрөв үү
Дэргэд чинь баймаар байна, хайрт минь
Болд:
Үгийг минь чагнаач, намайг хүлээгээч
Битгий яваач дээ, би чамд хайртай
Учирлахыг минь чи сонсохгүй л байна уу
Уйлахыг минь чи харахгүй л байна уу
Аргадахыг минь чи үнэмшихгүй л байна уу
Аз жаргалдаа чи үнэмшихгүй л байна уу *2
Миний хайрыг хүлээ 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Миний хоёр эрдэнэ

4:57 PM

Даарахад минь сэтгэл нь жиндэх юм
Өвдөхөд минь дагаад зовох юм
Бүлээцэхэд минь одоо л тайвшрах юм
Эдгэрэхэд минь дагаад хөөрөх юм
Миний ээж хүүгийнхээ
Бодол дотор минь үргэлж залуухан
Миний ээж хүүгийнхээ
Хайран дотор хайрлагдана
Ухаанд минь үг нь сургаал юм
Уруудахад минь харц нь зэмлэл юм
Давахад минь уухай нь омогшил юм
Баярлахад минь дуугүй л үнэрлэх юм
Миний аав хүүгийнхээ
Цээжин дотор сүмбэр уулс юм
Миний аав хүүгийнхээ
Хүндлэл дотор хайрлагдана
Алтан нарны гэрлийг алганыхаа хонхорт тоссон
Амьдралыг мөнхийн рашаан гэж амсуулж өсгөсөн ээж минь та
Мөнгөн сартай үдшээр айдас үргээсэн аавын өвөр
Амьдралын зөөлөн хатууг үлгэр болгон хэлж өсгөсөн аав минь та
Нөмөрт нь суухад амгалан юм
Дэргэдээс нь би холыг зорих юм
Зүүдлэхэд минь зөнгөөрөө мэдрэх юм
Амьдралд минь сүүгээ өргөн ерөөх юм
Миний аав хүүгийнхээ
Хүн байхын эрдэнэ юм
Миний ээж хүүгийнхээ
Хайр байхын эхлэл юм
Хүн байхын эрдэнэ юм 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Миний замд

4:56 PM

Танил болсон замаараа би алхаж явлаа
Модон сандал дээр танихгүй бүсгүй гунигтай харагдлаа
Нулимсыг чинь арчмаар санагдлаа
Учрыг нь мэдмээр бодогдлоо
Нуулгүй хэлэхэд би чамд татагдлаа
Дөхөж очсон боловч зориг минь хүрсэнгүй
Дэмий чиний урдуур худлаа баахан алхаж холхилоо
Гарт чинь байгаа тэр цаас
Гунигийн чинь сэдэв бололтой
Гутраад яахав чамд нулимс зохихгүй байна
ДХ: Би харьж явахдаа
Сэтгэлд чи л уяатай гарахгүй
Дахиад яг эндээ учирвал
Намайг чи минь хүлээж суугаарай
Хэрвээ би чамайг ингэж дэмий гомдоосон бол
Хэрхэвч өөрийгөө би уучилж чадахгүй байсан болов уу
Чи түүнийгээ гэсэн бодолтой
Би чамд дурласан бололтой
Битгий уйлдаа чи намайг нэг хараач
ДХ:Би харьж явахдаа
Сэтгэлд чи л уяатай гарахгүй
Дахиад яг эндээ учирвал
Намайг чи минь хүлээж суугаарай 

Read On 0 - сэтгэгдэл

Болд - Миний Happy амьдрал

4:55 PM

Үг: Quiza
Ая: Д.Болд  

Миний happy амьдрал
Тэр надаас үл холдоно
Бид байнга холбогдоно
Хэрвээ чамд хэлээгүй бол
Бүх юм буруугаар ойлгогдоно
Хэрвээ тайлбарлах шанс олдоогүй бол
Би өдийд яаж байх байсан юм бол
Ганц минут намайг сонсоогүй бол
Яах вэ? Бүү мэд ээ
Би чам руу тэр үед залгаагүй бол
Ойлгоогүй үлдэнэ
ДХ: Ярих боломж олгоно
Тэр намайг сайн ойлгоно
Ойлгох бүр ойртоно
Ойртох бүр аз жаргалтай
Хамт байх мөч олдоно
Тэр надаас үл холдоно
Байнга бид холбогдоно
Холбогдох бүр хайртай
Хэрвээ тэндээс би чамтай
Өдөр бүр залгаж яриагүй бол
Бага багаар чи намайг мартсаар
Аажим аажмаар хөндийрч холдоно
Хэрвээ чи надад олдоогүй бол
Хэн байхыг бүү мэд ээ
Гэхдээ би чамайг олсон болохоор
Ийм бодол хэрэггүй ээ
ДХ:
Миний happy амьдрал
Энэ миний дурлал
Энэ бол хайр сэтгэл
Миний баяр баясал
Насан турш хамтдаа
ДХ:

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Миний бороо

1:43 PM

Цэнхэр үүлс тэртээгээс ирээд
Цэнгэг усан бороо цайрна
Нэг л өдөр зуныг авчирч
Намайг аргадан зөөлөн орлоо
Энэ жаргалыг би өөртөө дуулья
Бороон дундах энэ хотын зураг

Дахилт
Миний зүдний цомог мэт сайхан
Тагтан дээрээ гараад ирээч дээ
Тагнай гадаа домог амилж байна

Дусал дуслаа чихнээ эрхлүүлж
Дан цамцыг минь бас л норгоно
Энэ л өдрөөр орсон бороо
Эргээд ирэх жаргал байлгүй
Энэ жаргалыг би чамдаа дуулья
Бороон дундах өнө холын хүсэл
Бодлын өглөө эхлэх мэт сайхан
Битгий зогсооч нартай бороо минь
Миний сэтгэлд хавар болж байна
Хавар хаврын бороо
Хайр дагаад ирнэ
Зуны зуны бороо
Зүүд дагаад ирнэ
Бороон дундах энэ хотын зураг

Дахилт
Бороон дундах өнө холын хүсэл
Бодлын өглөө эхлэх мэт сайхан
Битгий зогсооч нартай бороо минь
Миний сэтгэлд хавар болж байна 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Миний амьдрал

1:41 PM

Тэнгисийн эрэг дээр би ганцаараа
Тэртээд цахлай шувууд дуулсаар
Далайн давалгаан намуухан аялгуунд бүүвэйлэгдсэн
Сэтгэлээ би аргаданхан байна

Зүүд шиг амьдралыг хүсэхгүй бэрх
Хүмүүний орчлонгоос уйдаагүй
Цаг нь болохоор хясаалж аниргүй явах болно
Өөрийгөө тайтгаруулж явна аа

Энэ л дуугаа дуулсаар явна аа
Энэ амьдралын аясаар явахгүй
Энэ амьдралыг аргадахгүй
Энэ амьдралын сайхныг олж харсан

Энэ амьдрал эгэл биш ээ
Эгэл амьдралаас өөрийгөө би мэдэрсэн
Хатаж хатгахыг мэдэхгүй
Гуниж гуньдаж явахыг хүсээгүй

Хамжааргүй байхыг хэзээ ч бодож явсангүй
Тиймдээ ч би тайван байна
Тиймдээ ч би жаргалтай байна
Бусдыг би гомдоож яваагүй

Надад тийм хүсэл огтхон ч байхгүй
Хүмүүний орчлонд ирээд буцсан энэхэн агшиндаа
Дуулсаар бас дүүлсээр явна аа
Дуулсаар бас уйлсаар буцна аа

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Миами аялгуу

1:40 PM

Эрдэнийн сувдаар үелзэн мяралзах
Эрэг далайн зөөлөн ус хөлийг мимь үнсэнз
Сэвэлзэх салхины үзүүр миами аялгуу
Сэтгэл булаам уянгатай эгшиглэнэ
Номин зэрэглээ үелзэн бvжиглэх
Номхон далайн цэнхэр ус үсийг минь илбэнэ
Анхилуун үнэрт дал модны сүүдэр дор
Алтан шаргал элс шаргалтана

Дх:
Өө, өө аста манана, миами
Өө, өө

Үзэсгэлэнт сайхан бүрдсэн миами арал дээр
Өнгө өнгийн цэцэгс алаглан харагдана
Уулзсан бүхэн найрсгаар инээмсэглэн угтана
Уянгат миами аялгуу зүрхэнд шингэн эгшиглэнэ
Учиртайхан харц намайг дагана
Харсан бүхэн хараа булаана
Халуун салхи хацрыг минь үнсэнэ
Чихний үзүүрт сэвэлзэх миами аялгуу
Чийглэг агаар хөлөглөн эгшиглэнэ
Нарны манан далайд уусна
Намуухан хөвөх онгоц цайран харагдана
Дал мод бүрх малгай дэгжин харагдаад
Далан хэлийн шувууд жиргэнэ

Дх:
Өө, өө аста манана, миами
Өө, өө: 

Read On 0 - сэтгэгдэл

Ариунаа - Мартахгүй

1:38 PM

Анхны үнсэлтийн гашууныг мартахгүй
Амьсгалын тоолонд хайрласнаа мартахгүй
Амраглан явснаа андуурч мартахгүй
Амины үнэтэй дурлалаа мартахгүй

Өврөө нээсэн өдрөө мартахгүй
Үзэсгэлэнт сайхныг биширснээ мартахгүй
Үгүйлэн санахын жаргалыг мартахгүй
Өөр ертөнцөд очсон ч чамайгаа мартахгүй

Мартахгүй ээ, хэзээ ч мартахгүй
Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй
Мартаагүй ээ, хайрт минь мартахгүй
Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй

Дусал нулимсын шорвогийг мартахгүй
Дутуу гачуугийн хатууг мартахгүй
Дурлалаас хүчтэй үнэнийг мартахгүй
Дуугүйхэн эргэсэн дүрийг чинь мартахгүй

Мартахгүй ээ, хэзээ ч мартахгүй
Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй
Мартаагүй ээ, хайрт минь мартахгүй
Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй

Совин татаж хөх чинэрснийг мартахгүй
Солгой чих хангинаж хэл дуулснаа мартахгүй
Согтууртлаа тэмүүлсэн өөрийгөө мартахгүй
“Солиотой” дурлалынхаа түүхийг мартахгүй

Мартахгүй ээ, хэзээ ч мартахгүй
Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй
Мартаагүй ээ, хайрт минь мартахгүй
Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй 

Read On 0 - сэтгэгдэл

Vandebo - Мангар том зүрх (Mangar Tom Zurh)

10:52 AM
Чамайг бодож өнгөрөөсөн хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ, хариулт минь дөхсөн хүчин мөхөс үгс (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ (aye)
Хажууд минь үлдэх үү? Үлдээх үү өөрийг чинь
Санаатай мэт өнгөрөх үү? Бид биедээ өөриймсөг
Намайг хармалдаг үе байсан уу? Чамайг хайрладаг үе байгаа
Чамайг хамгийн чангаар тэвэрмээр үе бий дотор минь (aye)
Жаргал дундаа өнгөрөөсөн амтыг нь өөрөөс чинь
Мэдэрхийг хүснэ, бидэнд хүрэлцэнэ, тэнгэрлүү цуг нисээч (aye)
Намайг бүлээцүүлдэг байсан илчээ илүү ихийг хичээгээд (aye)
Миний сул тал, миний дуртай хамгийн амттай дурлал
Чамайг бодож өнгөрөөсөн хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ, хариулт минь дөхсөн хүчин мөхөс үгс (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ (aye)

Дүрсийг чинь бодит болгоно, дүнсийсэн намайг татаж
Үнсье гэж тэврээд үүлсийн дээгүүр дүүлэн ниснэ
Тэнэглэл бүрийг чинь тэвчээд хамт байхад бэлэн
Тэвчээр алдагдсан ч би тэгэсгээд өнгөрөхөд бэлэн
Үзэг цаас нийлүүлээд үзэгсэлэнт царайг чинь зурдаг
Үүл тэнгэрийн хооронд байдаг зай чамруу очих бартаа мэт
Үй зайгүй байдаг чи минь энгэрт минь хоногшин үлдэж (үлдэж)
Хариултыг чинь мэддэг хэрнээ асуусан хэвээрээ л байх уу
Хайж байсан зүйлийнхээ хариуд эргэж биш чигээрээ л явах уу
Зөв бурууг үл мэдэх чи бид 2-ын төсөөлөлд
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй хөтлөлцөөд алхах төгсгөл мөн
Хажууд чинь хангарьд шиг суугаад өвлийн жаварыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэн ч эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө ардаа нуусан (ардаа нуусан)

Чамайг бодож өнгөрөөсөн хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ, хариулт минь дөхсөн хүчин мөхөс үгс (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ (aye)
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ
Хариултыг чинь мэддэг хэрнээ асуусан хэвээрээ л байх уу
Хайж байсан зүйлийнхээ хариуд эргэж биш чигээрээ л явах уу
Зөв бурууг үл мэдэх чи бид 2-ын төсөөлөлд
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй хөтлөлцөөд алхах төгсгөл мөн
Хажууд чинь хангарьд шиг суугаад өвлийн жаварыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэн ч эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө ардаа нуусан (ардаа нуусан)
Read On 2 - сэтгэгдэл

Ангирмаа - Миний дуу

9:47 AM
Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүх л хүслээ гүйцээсэн шиг санагдана

Сэтгэлээр дуулснаа та бүгдэд зориулсан
Хувь заяанд баярлан амьдарч байна би
Бусдад зориулсан энэ бүхэн маань надад эргээд
Аз жаргал баяр цэнгэлийг авчирлаа

Дахилт:
Амьдрал намайг дуунд уяраажээ
Алд биеийг минь дуугаараа мялаах юм
Амраг хайрттай минь уулзуулж учруулсан
Амьдралын түшиг болсон тайздаа би хайртай
Надаар дүүрэн уянга дуунууд минь
Нэг л мэдэхэд намайг орхин одох вий
Зүрх сэтгэл минь нэг л эзгүйрчих вий
Зөвхөн би энэ тухай
Зөвхөн би энэ тухай бодох юм

Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүх л хүслээ гүйцээсэн шиг санагдана

Дахилт:
Амьдрал намайг дуунд уяраажээ
Алд биеийг минь дуугаараа мялаах юм
Амраг хайрттай минь уулзуулж учруулсан
Амьдралын түшиг болсон тайздаа би хайртай
Надаар дүүрэн уянга дуунууд минь
Нэг л мэдэхэд намайг орхин одох вий
Зүрх сэтгэл минь нэг л эзгүйрчих вий
Зөвхөн би энэ тухай
Зөвхөн би энэ тухай бодох юм
Read On 0 - сэтгэгдэл

Ангирмаа - Мөрөөдлийн мөнгөн хонх

9:46 AM
Цэлгэр хаврын гэгээн өдрүүд
Чи бидэнд даанч уянгатай
Хүүхэд насаа сургуульдаа орхиод
Хүслийн харгуйгаа даллахад минь

Дахилт:
Намайгаа дуудан дуудсан
Нандин эрднийн эгшигтэй
Мөнгөн хонхны дуу
Мөрөөдөл хүслийн минь дуу

Чамайгаа үүрд дурсанхан
Чамтайгаа явахад
Чин хүслийн минь зам гэрэлтэнэ

Арван хаврын найртай өдрүүд
Анд бидэнд даанч уянгатай
Ариун сэтгэлээ ангидаа үлдээж
Амьдрал үйлсээ зориход минь

Дахилт:
Намайгаа дуудан дуудсан
Нандин эрднийн эгшигтэй
Мөнгөн хонхны дуу
Мөрөөдөл хүслийн минь дуу

Чамайгаа үүрд дурсанхан
Чамтайгаа явахад
Чин хүслийн минь зам гэрэлтэнэ

Нарлаг хаврын найртай өдрүүд
Найз бидэнд даанч уянгатай
Салшгүй хайраа багшдаа зориулж
Санаа сэтгэлээр зориход минь

Дахилт:
Намайгаа дуудан дуудсан
Нандин эрднийн эгшигтэй
Мөнгөн хонхны дуу
Мөрөөдөл хүслийн минь дуу

Чамайгаа үүрд дурсанхан
Чамтайгаа явахад
Чин хүслийн минь зам гэрэлтэнэ

Чамайгаа үүрд дурсанхан
Чамтайгаа явахад
Чин хүслийн минь зам гэрэлтэнэ
Read On 0 - сэтгэгдэл

Мандах нар

3:16 PM
Мандаж гардаг наран шингэнээ
Манантайгаа хоёулаа хө
Мартагдашгүй гурван жил болсон болов чиг
Мансуурах нойрондоо хоёулаа хө
Ургаж гардаг наран шингэнээ
Уулын цаагуур орохнээ дээ хө
Уулзалгүй гурван жил болсон болов чиг
Унтах нойрондоо хоёулаа даа хө
Зүүн хойноос үүлэн гарвал
Зүсэр бороо орох нээ хө
Зүйрлэшгүй гурван жил болсон болов чиг
Зүүд нойрондоо хоёулаа хө
Read On 0 - сэтгэгдэл

Алтанцэцэг - Мартаж болохгүй хайр

3:15 PM

Хүнийг хайрлах сайхан сэтгэлийг
Хүний ёсоор чамдаа би өгссөн
Хайрын энэхэн ариухан үгээр
Хонгор чи минь наддаа итгээч
Зуран дурсамж ариун өдрүүддээ
Зугаалж явсанаа эргээд дурсаач дээ
Зуслангийн тэр сайхан үеүүддээ
Замхарч чи минь одоо гэж үү дээ
Хайрлаж явсан тэр л өдрүүдийг
Хайрт минь чи минь эргээд дурсаач дээ
Хамтдаа явсан тэр л өдрүүдээ мартлаа гэж үү дээ
Зуны бороотой тэр өдрүүдээ
Зугаалж явсанаа эргээд дурсаач дээ
Зуурдын биш үүрдийн дурлалд минь
Сайхан чи минь наддаа итгээч дээ
Чамтай байсан тэр л өдрүүдийг
Хайрын сэтгэл хэзээ ч мартаагүй ээ
Чамайг хайрласан энэхэн сэтгэл минь
Өнгөц нэгэн шохоорхол биш байжээ
Чамтайгаа байсан тэр өдрүүдийг
Хайрын сэтгэл хэзээ ч мартаагүй ээ
Хонгор чиний минь хөөрхөн аашинд
Миний сэтгэл эрхгүй л уярчээ
Хайрлаж явсан тэр л өдрүүдийг
Хайрт минь чи эргээд дурсаач дээ
Хамтдаа явсан тэр л өдрүүдээ мартлаа гэж үү дээ
Чамтай байсан тэр л өдрүүдийг
Хайрын сэтгэл хэзээ ч мартаагүй ээ
Чамайг хайрласан энэхэн сэтгэл минь
Өнгөц нэгэн шохоорхол биш байжээ
Read On 0 - сэтгэгдэл

Монгол эр хүн

3:13 PM
Дурлалын зөөлөн харцаар чамайг би олсон
Дулаан нөмөртэй Монгол эр гэж чамайг хайрласан
Ганцхан чамтай ханилбал энэхэн насны жаргал минь гэж
Газрын бурхан бүрт мөргөдөг байсан

Дахилт
Тэнгэрийн оддыг ямар тоолж үзсэн ч биш дээ
Тэгэвч чи минь өөрийн цолмон шиг сэтгэлд минь даанч тодхоон
Орчлонгийн залуусыг ямар бүгдийг нь таних ч биш дээ
Олноос онцгой нь ганцхан наддаа чи минь байсан

Хайрын сонихон нүдээр чамайг би олсон
Хаан суудалтай монгол эр хүн гэж чамайг би хайрласан
Ийм л хүнтэй ханилбал диваажинд очлоо гэж
Итгэлийн мянган зулыг чамдаа өргөдөг байсан
Read On 0 - сэтгэгдэл

Мөсөн гуниг

3:07 PM

Өдөржингөө хонх хангана хэн нэгэн хоосон хаалганаас буцна
Өдөржингөө өрөөний аль нэг буланд шигдэн гиюүрч гансрана ганцаараа
Шөнө бүр миний нойр хулжина
Тааз ширтэн хөрвөөж хэвтээд шивнэх үг салхиар хийслээ
Цонхны цаана бүүдийх саарал ертөнц гэтэн гэтэн надруу ойртоно дөхнөө
Цоожны хүнээр гадаад амьдралыг сүвэгчлэн харнаа гавлаа үлдээнэ
Шөнө бүр миний зүүд төөрнө манан дунд гэгээ хайна
Шөнө бүр сэтгэл минь уйлна
Чамайг явснаас хойш миний зүрх мөс болсон
Чамайг явснаас хойш мөнхөд цасаар шуураад сэтгэл хөлдсөн
Чамайг явснаас хойш зүрх минь мөс болсон
Чиний эзгүйд мөнхөд цасаар шуураад сэтгэл минь хөлдсөн
Өдөржингөө чимээ чагнана юу хүлээж байгаагаа мэдэхгүй ээ
Би яараагүй ээ
Өдөржингөө өрөөндөө чамайг хөшигний араас харуулдсаар хүлээсээр
Шөнө бүр миний совин татана зөн совин минь мөнхөд зөн совин минь мөстөнө
Чамайг явснаас хойш миний зүрх мөс болсон
Чамайг явснаас хойш мөнхөд цасаар шуураад сэтгэл хөлдсөн
Чамайг явснаас хойш зүрх минь мөс болсон
Чиний эзгүйд мөнхөд цасаар шуураад сэтгэл минь хөлдсөн
Чамайг явснаас хойш миний зүрх мөс болсон
Чамайг явснаас хойш мөнхөд цасаар шуураад сэтгэл хөлдсөн
Чамайг явснаас хойш зүрх минь мөс болсон
Чиний эзгүйд мөнхөд цасаар шуураад сэтгэл минь хөлдсөн
Read On 0 - сэтгэгдэл

Meedee - Мишээл

1:07 PM
Амьдрал учралын заяа
Өчигдөр оройны явдлаас хойш тайван байж чадсангүй
Аялуухан түүнтэй учруулсан
Өршөөгөөрэй намайг, ингэнэ гэж бодсонгүй
Алсын тэртээд хоцорсон ч
Өглөө нь би чамаас уучлал гуйхаар гүйгээд орж ирлээ
Амьсгаа даран дурсах юм даа
Чи тэгтэл бүх юм дууссан мэт над руу хөндий ширтлээ
Эгэл сэтгэлийг уярааж
Миний юмнуудыг багцалж тавьсан байна, шалан дээр
Тунгалаг ариун өнгөөрөө
Чи надад хэлэв, чамд цаг хугацаа хэрэгтэй гэж
Итгэл дурлал бэлэглэсэн
Гэвч бодлоо чи өөрчилбөл над руу эргээд ирээрэй
Тэр нэгэн дотно мишээл
Миний байх газрын хаяг утас чиний хаалган дээр

Мишээл

Энхрий ялдам чамайгаа
Чамгүйгээр ямар хэцүү байгааг чи мэднэ биз дээ
Эрхлүүлж энхрийлж би чадаагүй ч
Гэхдээ би ойлгож байна чамд бодох хугацаа хэрэгтэйг
Амин халуун сэтгэлээ
Би горьдоно чамайг бодлоо өөрчилнө удахгүй гэдэгт
Ам нээж хэлж амжаагүй ч гэлээ ч
Чи минь мишээсээр
Яагаад гэвэл би чамгүйгээр би унана харанхуй нүхэнд хонгор хайрт минь
Ус шиг урсан одох цаг хугацаа
Хүсэхгүй байна би ганцаараа байхыг хайрт хонгор минь
Улам чамайг холдуулсан
Төсөөлөхгүй байна би чамайг өөр хүнтэй хамт байхыг
Энэрэлт илчээ үлдээсэн
Гайхаж байна чамгүйгээр яаж өнгөрөөнө өдөр шөнийг
Ивээл дөлгөөхөн мишээл
Харамсан би чамаас холдож байгаадаа

Мишээл

Аялгуу болон эгшиглэж
Долоо хоног өнгөрлөө чи хариу өгсөнгүй
Айзам эгшигэнд чинь автахсан
Уучилдаг байсан гэтэл энэ удаа чи тэгсэнгүй
Солонго болон туяарч
Ганцаардаж байна яг чиний дуртай дуу Батчулууны
Сайхан өнгөнд чинь уусахсан
“Чамд би” гэдэг дууг санаж байна тэр чинь яг би
Улирах он цагийн эрхээр
Салхи татуулан чи өөр залуутай хажуугаар
Эргээд учирах тавилангүй
Зөрөн өнгөрөхдөө над руу ширтэв чи аажуухнаар
Ухаан санаанд минь гэрэлтсэн
Хожмын өдөр чи зөвхөн дурсамж болон хоцорсон
Тэр нэгэн дотно мишээл
Тааралдвал ахиад нэг чиний гэдэс харин томорсон
Read On 0 - сэтгэгдэл

Freezone - Мартаж чадахгүйгээ мэдэж байна

9:41 AM
Энэхэн төдий учрал дээрээс зовлон яахлаараа ирэв дээ
Энэ л халуухан хайрыг минь, жаргал яагаад эндүүрэв дээ
Мэдэхгүй нь би мэдэхгүй нь, мартаж чадахгүйгээ мэдэж байна
Миний үнэн үгийг минь өөрөөсөө чи олоорой

Дуулдах төдийхөн дахилт дээрээс, уянга нь яахлаараа үлдэв дээ
Дурлахаа мэдэхгүй үнэнээс сэтгэл минь яахлаараа хөндүүрлэв дээ
Чадахгүй нь би чадахгүй нь, чамайгаа үнсэхэд уурлаж
Нуусан догдлолынхоо өмнө би нулимсаа өөрөөсөө нууя

Шиврэх төдийхөн бороонд, цэцэг яахлаараа дэлгэрэв дээ
Чимээ чимээгүйхэн харцанд, би чинь яахлаараа уярав даа
Итгэхгүй нь би итгэхгүй нь, инээх чинь хүртэл үнэнч
Ирсэн хайрынхаа өмнө би эрхэлж байгаад өөрөөсөө нууя даа

Итгэхгүй нь би итгэхгүй нь инээх чинь хүртэл үнэнч
Ирсэн хайрынхаа өмнө би эрхэлж байгаад өөрөөсөө нууя даа
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2