Дурлалын зөөлөн харцаар чамайг би олсон
Дулаан нөмөртэй Монгол эр гэж чамайг хайрласан
Ганцхан чамтай ханилбал энэхэн насны жаргал минь гэж
Газрын бурхан бүрт мөргөдөг байсан
Дахилт
Тэнгэрийн оддыг ямар тоолж үзсэн ч биш дээ
Тэгэвч чи минь өөрийн цолмон шиг сэтгэлд минь даанч тодхоон
Орчлонгийн залуусыг ямар бүгдийг нь таних ч биш дээ
Олноос онцгой нь ганцхан наддаа чи минь байсан
Хайрын сонихон нүдээр чамайг би олсон
Хаан суудалтай монгол эр хүн гэж чамайг би хайрласан
Ийм л хүнтэй ханилбал диваажинд очлоо гэж
Итгэлийн мянган зулыг чамдаа өргөдөг байсан
Post a Comment