Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Илгээмж дүүрэн шинэ жил. Show all posts

Наран ~ Илгээмж дүүрэн шинэ жил

10:31 AM

Зөөлөн будрах цасанд
Энгэсэг сэргэн сэтгэл догдлуулна
Зөрөн өнгөрөх харцнаас
Инээд бэлэгэнд авах нь сайхан

Дх: Гэрэл цацрах хотын гудамж өнгөлөг
Гэгээ нэмсэн оддын туяа мөнгөлөг

Жавар уясаах үнсэлт
Уруул өнгөлөн хацарт гийнэ
Дурлалд дэвэрсэн өвлийн
Цасан үлгэрт итгэх би дуртай

Хаашаа л харна хөөрсөн сэтгэлд хаягласан
Хүслээр чимсэн илгээмж дүүрэн шинэ жил
Гэгээхэн, энхрийхэн, яруухан
Цагаахан ариухан шинэ жил

Хонгор чиний тэврэлт
Энгэр гоён цээжинд гэрэлтнэ
Хөл нийлсэн бүжгийн
Хэмнэлд автан дотносох нь энхрий

Дх: Гэрэл цацрах хотын гудамж өнгөлөг
Гэгээ нэмсэн сарны туяа мөнгөлөг

Дотно дулаан үгэнд
Гараа ээгээд зогсох нь таатай
Төөнөх халуун амьсгалд
Сормуус цантан дэрвийх нь дэгжин

Хаашаа л харна хөөрсөн сэтгэлд хаягласан
Хүслээр чимсэн илгээмж дүүрэн шинэ жил
Гэгээхэн, энхрийхэн, яруухан
Цагаахан ариухан шинэ жил

Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2