Ариука ~ Бодол
3:47 PMХаялах цас чи юу хэлэх гээд
Хайлах байтлаа уруул дээр минь унав аа
Хайраа үгүйлсэн миний сэтгэлийг
Хуваалцах гэсэндээ надад шивнээ юу?
Үлээх салхи чи юу хэлэх гээд
Үнсэх мэт хацрыг минь шүргэв
Өөр хүнд дасаагүй зүрхийг минь
Өмгөөлөх гэсэндээ надад шивнээ юу?
Дх:Хайрын дуугаа чамдаа дуулъя
Хаа нэгтээ чи минь сонсох болов уу
Хайраа чамаас хэзээ ч буцаахгүй
Хайрласан хэвээр чамдаа үлдэнэ
Зүүдэлж хоносон шөнө бүрийн тоогоор
Зүрхэлж чамдаа хайртайгаа хэлье
Зоргоор бүхнийг өөрчлөхгүй болохоор
Зөвхөн чамдаа би үүрд үлдэнэ
Дх:Хайрын дуугаа чамдаа дуулъя
Хаа нэгтээ чи минь сонсох болов уу
Хайраа чамаас хэзээ ч буцаахгүй
Хайрласан хэвээр чамдаа үлдэнэ /2/
Ариука ~ Хайр
11:27 AMЦонхоор тусах нарны туяа
Цоо шинэ өглөөг авчирлаа
Энхрийлэлд чинь би хоргодсоор..
Нойрсож буй гоо үзэсгэлэнг
Харах тусах хайрыг татна
Хязгааргүй жаргал мэдрүүлнэ
Хайр
Яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдий ч чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юуг ч би хүсэхгүй
Номин цэнхэр тэнгэрт өнгө нэмэн татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр
Өглөөг дуудах эртэч шувууд
Уянга эгшгээр хайрыг хөглөнө
Өнө мөнхийн жаргалыг дуудна
Хайр
Яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдий ч чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юуг ч би хүсэхгүй
Номин цэнхэр тэнгэрт өнгө нэмэн татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр /2/
Ариука ~ Сэтгэл
4:21 PMЧинийх болсон сэтгэлдээ би
Хэнийг ч дахин хайрлахгүй ээ
Чимээгүй хэрнээ бас гунигтай
Хоног өдрүүдийг өнгөрүүлсээр
Хар цагаантай энэ амьралын
Худал үнэнийг нь дэнсэлсээр
Хайрлах мэдрэмжээ хэдийнэ гээж
Хүсэл сэтгэл минь алдарчээ ээ
Дт:
Дэр норгосон гашуун нулимс
Хатаж амжилгүй асгарсаар
Дэндүү гунигтай миний энэ эмзэг сэтгэл
Хайрын тэнгэрт дахиж нисмээргүй
Урд минь хүлээх урт замыг
Уйтгар гунигтай яаж туулах вэ?
Хайранд даарсан миний сэтгэл
Харанхуйд төөрч гэрлийг хайсаар
Дт:
Дэр норгосон гашуун нулимс
Хатаж амжилгүй асгарсаар
Дэндүү гунигтай миний энэ эмзэг сэтгэл
Хайрын тэнгэрт дахиж нисмээргүй
Дэр норгосон гашуун нулимс
Хатаж амжилгүй асгарсаар …
Дэндүү гунигтай миний энэ эмзэг сэтгэл
Хайрын тэнгэрт дахиж нисмээргүй
Би нисмээргүй
Би нисмээргүй.
Ариука - Үлдээч
8:54 AMХайргүй гэж хэлээч надаа хэлээч надаа
Урамгүй тоглоом утсан хүүхэлдэй чинь байна
Усан нүдлэхээс бусдын бүү үлдээ чи минь
Анзаарвал анхаарвал алдаа чинь байна
Ганцаараа л тэнэг хүн шиг би гадаа чинь байна
Гаргасан үйлдэл бүхэн чинь гавласан гарыг минь
Ганцхан үүнийг биш устгасан нарыг минь яагаад
Амьдралын үнэ цэнэ олон асуултын эрмэг дээр ирсэн
Амрагтаа үнсүүлээд аз жаргал үгүйгээр сэрсэн
Гудамжинд таарахдаа чи анзаарахдаа
Гурван үгтэй хамт үлдээгээд эргэж харахдаа
Зөрөхгүй ээ гэжийн зүрх юу гэжийн
Аз жаргал хүсээд анд минь бүгдийг орхьё гэжийн
Харанхуй шөнө хайчих нь вэ надад үлдээч
Хайргүй гэж хэлээч надаа үлдээч надаа . . . .
Дх: Одоо л ганцаараа
Орхиод явсныг чинь бодохгүй
Ондоо хэн нэгнээр орлуулж сэтгэлээ хуурч чадах л байх чамгүйгээр baby
Гэвч чиний үнсэлт тэврэлтийг хүсэж байна
Чамгүйгээр үлдмээргүй байна.
Чиний үйлдэл бүхэн чинь чимээгүй бай
Чиний дэргэдүүр танихгүй болж тэгмээргүй байа
Дураараа чи үргэлж гэнэн зангаараа
Дуусгасан бүхнийг дийлсэнгүй зүрх сэтгэл дан ганцаараа
Тамхины утаатай өрөөнд тал шил архитай
Тааж мэдэхгүй мансууран ажиллах тархитай
Ойлгож барахгүй олон янзын асуудалтай
Онгорхой цонхон цаана нэг хүн уй гашуудалтай
Эмтрэх үүрэгтэй эмзэгхэн зүрхтэй
Эмэгтэй хүний хайр сэтгэлийг мэдрэх эрхтэй
Мөрөөдөл мөн байсан мөрөөдсөн хүн байсан
Мөрөөрөө алхаж яваад учирсан тэр зун байсан
Надад бүгд байсан чиний л тэр зүгт байсан
Намайг ойлгоорой гэсэн чиний үгт байсан
Чиний үйлдэл бүхэн чинь чимээгүй бай
Чиний дэргэдүүр танихгүй болж өгөхгүй байна. . .
Дх:
Гадаа бүгчим байна гунигын хөгжим байна
Гав гинжнээс өөр чамд надаас өгөх ч юум байна
Аз жаргалгүй амьдрал агаар нэвт цонх байна
Ахиад ирэхгүй эзэнтэй үүдний хонх байна
Танихийн аргагүй таавар шиг хайр
Тансаг үнэртэй алчууранд чинь тавьж өгсөн бэлэг байж
Хамгаас илүү өвтгөсөн ч чамайг зөвтгөсөн
Хайртай гэж хэлсэн үгийг чи сэрүүн зүүд гэсэн
Хамгийн сүүлчийн удаа сүүлчийн удаа
Хагцъя гэж хэлэхэд би чинь одоо уйлчаа юу даа
Эргэлзээгүй итгэсэн эцсийг нь хүртэл
Эхнээс хийж болох уу эцсийн нүүдэл
Дүрмээр биш хайр ямарч тоо хэрэггүй
Дүнгээр биш болохоор намайг одоо тоох хэрэггүй
Гадаа бүгчим байна гунигын хөгжим байна
Гав гинжнээс өөр чамд надаас өгөх ч юум байна
Дх:
Хуурамч мөрөөдөл,хуурамч хайр
Ирэхгүйг чинь надад шинэвжийнэ, хэлжийнэ, ойлгуулжийн