Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Будан суухаас минь өмнө. Show all posts

Алтанцэцэг - Будан суухаас минь өмнө

9:13 AM
Бороо шивэрч цэцэг дэлгэрлээ ч намар л болно доо
Буян дэлгэж ээжий минь байлаа ч нас нь өтлөнө дөө
Үүл нь нөмөр ч цас нь хөглөрлөө ч хавар л болно доо
Өндөр тэнгэр үүлэндээ нуугдах шиг ээжий минь өтөлнө дөө
Хархираа шаргиж ус нь цалгиллаа ч эгшиг нь цэнхэртэнэ
Цачмаг нь ширгэж бэргэд хөгжсөн ч нутаг нь үгүйлнээ
Наран саатаж будан суулаа ч намар л болно доо
Хүний сэтгэлийг л баясгаж ээжий минь явсан даа
Будан суухаас нь өмнө ч тэнгэрээ ...
Буурал нөмрөхөөс нь түрүүлж ээжийгээ хайрлаяаа
Шувууд ирж булаг шаргилаа ч буцаад нүүлээ
Санаанд бурхан ижий минь байлаа ч буяндаа түүртэлээ
Яргуйн гөрөөс цэцгэнд эрхэллээ ч навч нь хагдарна даа
Яагаад ч явахгүй юм шиг ээжий минь өтөлнө дөө
Будан суухаас нь өмнө ч тэнгэрээ ...
Буурал нөмрөхөөс нь түрүүлж (ээжийгээ хайрлаяаа x3)
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2