Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Дөрвөн улирал. Show all posts

Болд - Дөрвөн улирал

4:52 PM

Чамай анх харсан хаврын эхэн сар
Чамайг анх хөтөлсөн хаврын намуун орой
Чамайг анх урьсан хаврын бүлээн болзоо
Чамайг гэсэн бүхэн над руу ирсэн сар
Чамтай байх хүсэл задарсан зуны сар
Чамтай байх өдөр богинохон зуны сар
Чамтай байх энгэр задгай зуны сар
Чамтай өнгөрүүлсэн зуны гурван сар
Хавар чи над дээр хайр авчиржээ
Зун чи надад хайрыг мэдрүүлжээ
Намар чи хайрыг гэрэлтүүлжээ
Өвөл чи хайрыг дулаацуулжээ
Чамайг гэж хайрдасан намрын гэрэл зураг
Чамайг гэж үнссэн намрын анхны үнсэлт
Чамайг гэж бичсэн намрын навчин захиа
Чамайг гэсэн бүхэн намар уярсан төгөл
Хавар чи над дээр хайр авчиржээ
Зун чи надад хайрыг мэдрүүлжээ
Намар чи хайрыг гэрэлтүүлжээ
Өвөл чи хайрыг дулаацуулжээ
Дулаацуулжээ
Чамд хүрсэн гар минь өвөл халуун байсан
Чамд ууссан бие минь өвөл хайлж байсан
Чамд амалсан бүхэн өвөл биелж байсан
Чамд зориулсан улирал зөвхөн өвөл байсан
Хавар чи над дээр хайр авчиржээ
Зун чи надад хайрыг мэдрүүлжээ
Намар чи хайрыг гэрэлтүүлжээ
Өвөл чи хайрыг дулаацуулжээ 

Read On 0 - сэтгэгдэл

Наран ~ Дөрвөн улирал

11:21 AM

Гадаа минь бороог даллан
Урь чийг дагуулж ирээд
Солонго таттал инээмсэглэх
Тэр залууг хавар гэдэг

Гадаа минь цэцэг тариад
Хөхөөн дуутай яруухан үүрээр
Зүүд нь надтай зохилох
Тэр залууг зун гэдэг

Дахилт:
Ганцхан намайг гараад ирэхийг хүлээх
Гарцаагүй үнэнч хайраар дуудах
Жилийн дөрвөн улирал миний гадаа
Жинхэнэ дурлалыг зөгнөн зориод ирэхдээ
Надад дурлачихсан намайг хүлээсэн
Нараар дуудуулаад сараар болзох юм

Гадаа минь шувууд үдээд
Гандсан навчистай алхахдаа
Гунигаа надтай хуваалцах
Тэр залууг намар гэдэг

Гадаа минь цас будруулаад
Чарга хөлөглөн ирэхдээ
Жавар сэргэтэл дуулах
Тэр залууг өвөл гэдэг

Дахилт

Урсан одох цаг хугацаатай
Амьдралын дурсамж бүхнийг
Ээлжлэн хуваалцах
Намайг түшдэг дөрвөн улирал

Дахилт

Read On 0 - сэтгэгдэл

Никитон - Дөрвөн улирал

10:48 AM
Нутгийн нуурандаа нүүдлийн шувууд ганганалдаад
Номин эрдэнийн түмэн сүрэг налайсан
Ногоон дэнжийн цэцэг навч шүүдэртээд
Наран гийсэн зуны улирал сайхан

Нөмөр уудам тариан талбай
Өргөн олны бүтээл оргилсон
Өглөөн нарнаар тариан түрүү солонгороод
Өгөөмөр баян намрын улирал сайхан

ДХ: Мөнхийн жаргалтай түмний өлгий
Миний нутгийн үзэсгэлэн билээ
Миний нутгийн үзэсгэлэн билээ

Цайдам хөндийд цас будран буугаад
Цасан хүн хийж хүүхдүүд баясна
Цацрах гэрэлд цас нь мөнгөрсөн
Цалин цагаан өвлийн улирал сайхан

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2