Болортунгалаг ~ Ойлгосонгүй
2:24 PMҮлгэр дандаа жаргалтай төгсдөг шиг
Үнэн тийм байж болдоггүй гэж
Сайхан болзоо яагаад дандаа
Сар хиртэх шиг цөөхөн байдаг гэж
Уулзалт дандаа урвалт болдогийг
Улаан мөнгө шиг нүд нүд гэрчилнэ
Уйтгар яагаад царай зүс дарж
Ууж тайвширахыг сануулдаг юм бэ
Хэн нэгнээс, хэн нэгнээс
Хэзээ ч би асуусангүй ээ, асуусангүй ээ
Хямдрал зарласан сэтгэл гэдэг
Хясахын тоолон үнэгүй байдаг
Өөрийгөө тоож тольдон гэдэг
Өөдгүй айдас татуулсан байдаг
Хундага шанзны өмнүүрх манан
Татсан тамхины утаа байдаг
Хуульгүй дурлалд хөлчүү явахад
Хувьдаа би зуурхан жаргадаг
Өөртөө итгэ, өөртөө итгэ
Өөр хэнд ч биш, хэнд ч биш
Амар амгалан амьдрах гэтэл
Асаагуур шиг асуудал гарна
Амиа бодож чимээгүй явахад
Араас хэн нэгэн өдөж хоргооно
Шалтгаан хайгаад шаналах юм бол
Санаа сэтгэлд үс бууралтана
Хэл амтай хөлсний байр шиг
Хэцүү болгонтой хэрэлдэх зав алгаа
Хэн нэгнээс, хэн нэгнээс
Хэзээ ч би асуусангүй ээ, асуусангүй ээ
Өөртөө итгэ, өөртөө итгэ
Өөр хэнд ч биш, хэнд ч биш