Ариунаа, Оюунбилэг - Хайрын Тухай Ярилцъя
3:07 PMХүсээгүй уриагүй байхад
Хүрээд ирдэг дурлал хайраа
Дуудаагүй даллаагүй байхад
Дуулаад ирдэг дурлал хайраа
Найз минь чамдаа нууцаа дэлгэе
Ндтай бодсоноо яриач хуваалцаач
Хацар дээрх сувдан дусал чинь
Гунигийнх уу баярынх уу хэлээч
Дахилт
Хайрын тухай ярья
Хамтдаа дуулья даа
Хамтдаа дурсая даа
Хайрын тухай ярья хоёулаа дуулья да
Уйдаагүй хөрөөгүй байхад
Уйлуулж буцдаг дурлал хайраа
Хайрласаар харамласаар байхад
Хажуугаар өнгөрдөг дурлал хайраа
Найз минь чамдаа нууцаа дэлгэе
Надтай бодсоноо яриач хуваалцаач
Хацар дээрх сувдан дусал чинь
Гунигийнх уу баярынх уу хэлээч
Дахилт
Сар нарын гэрлийг нэмээд
Сайхан хайр ирдэг юм шүү
Саатан баясаж үүрдээр жаргах
Санааны амраг уулздаг юм шүү
Гэрэлт хнарны хайртай учирдаг юм шүү
Гэгээ татуулан жаргал авчрах
Гэрлийн заяа дууддаг юм шүү
Найз минь чамдаа нууцаа дэлгэе
Ндтай бодсоноо яриач хуваалцаач
Хацар дээрх сувдан дусал чинь
Гунигийнх уу баярынх уу хэлээч
Дахилт