Showing posts with label Дууны нэр: Өнчин тогоруу. Show all posts
Гала - Өнчин тогоруу
5:46 PMӨнөө өглөө миний дээгүүр
Өнчин ганцхан тогоруу нислээ
Өнчин ганцхан тэр тогорууг
Өөртэйгээ би жишин зүйрлэхдээ
Дахилт:
Ганцаараа юунд тогоруу шувуу
Ганганан гунганан нисэн одлоо
Ижлээ алдсан хөөрхий тогорууг
Эргэн иртэл дуугаа би дуулна
Өрнийг зорьсон тэр тогорууг
Өөртэйгээ би жишин зүйрлэхдээ
Уйтгарт нүднээс нулимс унаган
Унаган хайраа эргэн санахдаа
Дахилт :
Үдэш унтах зүүдэнд минь
Үргэлж нисэн ирэх тогоруу
Өглөө сэрээд босоод харахад минь
Үргэлж надаас хулжин одох юм
Дахилт :
Зүүдэнд умбах шөнө бүхэн
Зүрхэнд нисэн ирэх тогоруу
Заяа төөргөөр адилхан ч гэсэн
Замбуулин дээр ижлээ эрэх юм
Үргэлж нэадаас хулжин одох юм