Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Нисванис. Show all posts

Rokit Bay, Нисванис ~ Зугаатай байлаа

5:17 PM
Ядаж нэг дуу хийвэл гоё л юм байна
Гэж эхэлж байсан он бол 2008
Микрофоноо шүүгээ дотроо бэхэлсэн
Чихэлдсэн зайн дотор эхлэсэн байна
Чигэлсэн байн нь, ердөө ойрын хэдэн сард
Итгэх болоогүй байв, өөрийн потенциалд
Үлдсэн амьдралынхаа туршид хийх зүйлээ олоогүй
Хэдэн хэсэг хувааж байлаа өөрийг хэдэн талд
Бодол чинь ер нь гүехэн юмдаа
Гээд хувь заяа намайг доош унагаж гэнэ
Мөхчихсөн үерхэл дундаас минь
Нэгэн шинэ дууны үг ургаж гэнэ
Тарисан зүйл ургана, Jack and the beanstock
Тааз хамгийн сүүлийнх нь хязгаар биш
Гадна талаас харна хэвэн дотор баригдахгүй
Хэлэх гэснээ хэлнэ яг Нисванис

Дх: Hey hey! Танилцахад таатай байлаа
Ард минь хоцорсон он жилүүд минь чи зугаатай байлаа
Hey hey! чамгүйгээр цэглэх байлаа
Ард үлдсэн цаг хугацаа чи цоо шинэ бүхний эхлэл байлаа

Сонирхол хувьсалд орсон хүсэл болсон
Пуужин хөөргөх төсөл болсон
Дээшээгээ дээшээгээ татах хүчгүй бүсэд орсон
2013 -аас хэдэн жилийн өмнө
Үгэлдэг хүн болж үзэгдэхийн өмнө
Ажлаас гарах албан бичиг мэдэгдэлийг өгнө
Өөрөө өөртөө Rokit Bay гэдэг нэрийг өгнө
Би микрофон авах гэж
Хамаг мөнгөө шавхаж байснаа өчигдөр шиг санаж байна
Боломжгүй мэт үзэл бодлоо
Одоо хүртэл сүнс хий үзэгдэл шиг манаж байна
Энд хийх ажил минь дуусаагүй
Хоёрхон цомог гаргаад сэтгэл санаа ханаж байна
Гэвэл үгүй, зүгээр эргэж хараад
Туулсан замаа тайлагнаж таван жилээр танаж байна

Дх:

Шинэ бүхний эхлэл боолсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Миний шинэ бүхний эхлэл болсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Бид нар дардан замаар алхаагүй ч
Явсан замдаа ялгаа хийж
Зогсоох гэсэн бодлын цагдааг
Аялал дундаа ардаа хийж
Ирсэн ирүүнүүд биднийг мэрсэн ч
Бид хэлэх гэснээ хэлсэн
Өрөөнөөс онцгойрч үлдэн
Хийе гэснээ хийсэн
Read On 1 - сэтгэгдэл

Нисванис ~ Миний дугаар

5:33 PM

Би бол цэцэг намайг услаарай
Үнэр нь анхилж байна
Би бол оньсого намайг таагаарай
Нууцыг нь дэлгээрэй
Би бол цаг хугацаа намайг тоолоорой
Урсан өнгөрч байна
Би бол юу ч биш намайг олоорой
Тоглоом эхэллээ

Дх: Намайг эрээрэй
Намайг олоорой
Надтай яриарай
Миний дугаар 2 3 4, 2 3 4, 234, 2 3 4

Би бол харанхуйд асах гэрэлт од
Намайг чиглээрэй
Би бол чиний сэтгэлд асах гал
Улам дүрэлзүүл
Би бол мөрөөдөл намайг хүсээрэй
Биелэж магадгүй
Би бол эрч хүч гандан буурашгүй
Надаар цэнэглээрэй

Дх: Намайг эрээрэй
Намайг олоорой
Надтай яриарай
Миний дугаар 2 3 4, 2 3 4, 234, 2 3 4

2 3 4, 2 3 4, 234, 2 3 4

Read On 0 - сэтгэгдэл

Нисванис - Болтугай мандтугай

2:32 PM
Би чив чимээгүй нам гүн рүү уусаж байна
Хайр дурлал намайг хүнд шархлуулжээ
Диваажин надад хаалгаа нээхгүй байна
Бурхад ядарчээ биднийг мартжээ

Дх: Надад амжилт хүсээрэй энэ тоглоомонд
Надад амжилт хүсээрэй тэр үхэлд
Надад амжилт хүсээрэй эргэн ирэхэд
Надад амжилт хүсээрэй энэ амьдралд
Надад амжилт хүсээрэй энэ амьдралд

Тэнгэр тэр дээрээ өөрийн зоргоор
Там зүсээ хувилгаад эргэн тойронд
Үхэл ууртай үедээ биднийг дуудна
Харин амьдрал өөрийн хэмнэлээрээ

Дх:

Цаг хугацаа биднийг хайрлахгүй байна
Салхи бидний эрч хүчийг элээж байна
Үл мэдэх нөлөөлөлд байнга автснаас
Танигдашгүй эринд өөрчлөгдөж байна

Дх: *2
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2