Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Амьдрал надад бүхнийг өгсөн. Show all posts

A-Capella - Амьдрал надад бүхнийг өгсөн

1:37 PM
Алтан нарны зүг тэмүүлэх дууч шувуухай
Аз жаргалыг бидэнд авчирна
Хайр дурлал хүсэл мөрөөдлийг
Хан хорвоогийн хүн бүхэнд түгээнэ
Амьдрал сайхан дэндүү сайхан

Найзуудаа нарт дэлхийг дуулъя
Найз нөхөрлөл, хайрыг дуулъя
Эргэх дэлхий, өдөр бүрийг дуулъя
Ирээдүйд угтах баяр бүхнийг дуулъя
Амьдрал сайхан дэндүү сайхан

Хүний амьдралд гуниг баяр ээлжлэн хөврөнө
Хүрч боломгүй оргил гэж үгүй
Дуу эгшигтэй, дурлал жаргалтай
Дутуу юмгүй орчлонд амьдрах сайхан
Амьдрал сайхан дэндүү сайхан

Найзуудаа нарт дэлхийг дуулъя
Найз нөхөрлөл, хайрыг дуулъя
Эргэх дэлхий, өдөр бүрийг дуулъя
Ирээдүйд угтах баяр бүхнийг дуулъя
Амьдрал сайхан дэндүү сайхан
Амьдрал сайхан дэндүү сайхан
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2