Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Битгий уйл охин минь. Show all posts

Ариунаа - Битгий уйл охин минь

9:55 AM
1.
Арван наймт минь битгий уйл
Ахиад дурлал ирнэ гэж итгээрэй
Бүтээгүй энэ хайрын шаналалыг
Бүлээн нулимсаар угаахгүй
Чамайг орхисон түүнийгээ мартаарай

2.
Үзэсгэлэн гоо минь битгий уйл
Удахгүй ирэх хайраа угтан аваарай
Уруулаа будаад даашинзаа өмс
Өчигдрийн орсон бороо зогслоо
Өөртөө итгээд хөшигөө нээдээ

Дx:
Оддын гэрэл минь
Нарны туяа минь, инээмсэглээрэй
Шүүдрийн дусал минь
Шөнийн дагина минь, бүжиглээрэй
Бүхий л охидын нулимсаар
Би ч бас зөндөө уйлчихсан
Битгий уйл даа, охин минь
Битгий уйл

3.
Оддын гэрэл минь, битгий уйл
Одоохондоо тэр юу ч ойлгохгүй, охин минь
Олон зуны дараах нэгэн намраар
Охин чамайг тэр үгүйлэх болно
Гэрэлтэй мөнхийн хайр ирнэ

Дx:
Оддын гэрэл минь
Нарны туяа минь, инээмсэглээрэй
Шүүдрийн дусал минь
Шөнийн дагина минь, бүжиглээрэй
Бүхий л охидын нулимсаар
Би ч бас зөндөө уйлчихсан
Битгий уйл даа, охин минь
Битгий уйл

Хаврын цэцэг минь
Хайрын шувуу минь, гэрэлтээрэй
Шүүдрийн дусал минь
Шөнийн дагина минь, бүжиглээрэй
Бүхий л охидын нулимсаар
Би ч бас зөндөө уйлчихсан
Битгий уйл даа, охин минь
Битгий уйл
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2