Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Алтан намар. Show all posts

Алтан намар

9:03 AM
Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэгнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа

Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргын амт чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа

Ургах наран төөнөсөн
Усны шувууд гангасан
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгын намар юм аа
Read On 0 - сэтгэгдэл

Б.Зангад - Алтан намар

9:02 AM
Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугин татрахгүй
Алтан намар он жил улиран дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг

Бодол хүслийн жигүүр цуцахгүй
Борхон зүрхний хайр дундрахгүй
Алтан намар эсэн энхийн ерөөлтэй
Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан
Дахилт

Ижилдсэн нөхдөө мартахын аргагүй
Эгшиг дуугаа таслах учиргүй
Алтан намар аялгуу айзмын уянгатай
Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2